С.ЗОРИГИЙН АМЬ НАСАНД ХҮРСЭН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ

olloo_mn_1481506539_5830258c4c3c06fcbigС.Зоригийн амь насанд хүрсэн хэргийн шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, шүүх хурал энэ сарын 14-нд болохоор товлогджээ. Хэргийг өнгөрсөн сарын 24-нд шүүхэд шилжүүлснээр Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Уг хэргийн шүүх хурал  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болох юм.  Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэнэ.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих