Г.Дэнзэнг шалгах явцад шинэ нотлох баримт олджээ

1201612191482120955Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд хамаарах хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед Эрдэнэс-Таван толгой компаниас тендер авч, эхнэрийнхээ ”Говь повер” компанийн дансанд 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Энэхүү хэргийг АТГ-ээс шалгаж дуусаад мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.  АТГ-аас Г.Дэнзэн гарт холбогдох Эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр, харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухайн эх сурвалжууд мэдээллэв.

Г.Дэнзэнг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллагдагчаар тооцож шалгаж байсан юм.

Түүнийг гэмт буруутайг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд тогтоосон бололтой. Эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөгийн асуудлыг баримтаар нотолж, юунд зарцуулсан талаар тогтоохоор ажиллаж байгаа талаар АТГ-ын эх сурвалж онцолж байгаа юм.

Мөн түүнийг шалгаж байх явцад дахин шинэ баримт гарч ирсэнээр хэд хэдэн удаа цагдан хорих шалтгаан болжээ. Сүүлд түүнийг гадуур байцааж байгаад есдүгээр сарын 29-ны өдөр дахин саатуулсан ч арваннэгдүгээр сарын сүүлээр батлан даалтанд гаргасан аж.


URL:

Сэтгэгдэл бичих