С.Жавхлан Улсын нөөцийн санд их хэмжээний нэмнээ шахаж, бизнесээ дэмжсэн үү

7670Улсын их хурлын чуулганы хуралдаанд үндсэрхэг үзэл үнэртүүлсэн үг хэлж гишүүдийн инээд, дургүй хоёрыг зэрэг хүргэдэг хүн бол бие даагч гишүүн С.Жавхлан. Харин түүний хандыг дардаг хүн нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэнэ. Нэгэнтэй, МАН-ын гишүүд аргаа барахдаа Ц.Нямдоржид хандаж, “С.Жавхланг аргал, Та л дуугүй болгож чадна” гэх даалгаварыг өгсөн талаар гишүүд өөр хоорондоо ярилцах аж.

Магадгүй тэр цагаас С.Жавхлан ч нутгийн ах, хашир парламентч Ц.Нямдоржийнхоо үгийг дуулгавартай сонсож, үгэнд нь орох болсон бололтой. Бүр чуулганы хуралдаад юуг ярих, юуг эс ярих вэ гэдгээ хүртэл зөвлөж асуудаг болсон гэнэ.

Хууль тогтоогчийн анхны цалингаараа сурагчдад хувцас авч өгч, тойргийнхоо сонгогчдод гэдэс цувдай тарааж, сонгогчидтойгоо ойрхон төрийн түшээ гэх имижийг хэрэндээ л бүрдүүлэх гэж хичээж яваа С.Жавхлантай холбоотой нэгэн таагүй мэдээлэл ойрын үед улстөрийн хүрээнд яригдах болов.

Тодруулбал, дуучин ноён Бондгор малчдад туслах сайн санааны аян нэрийдлээр иргэдээс хэрэггүй, хуучирсан хувцасыг нь авч нэмнээ үйлдвэрлэн Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулсан тухай мэдээлэл нэг хэсэгтээ л газар авсан.

Энэ явдлаас хойш ноён Бондгорын ажилч хичээнгүй чанарыг магтаж, ард түмэн түүнд хайртай болчихсон. Тэгвэл үнэн хэрэгтээ энэ бүхний цаана С.Жавхлан, мөнгө 2 байсан бололтой.

Учир нь С.Жавхлан ноён Бондогорын санаачилсан ажлаар гул барин Шадар сайдын мэдлийн улсын нөөцийн сангаас мөнгө гаргуулж, 1 нэмнээг 4000 орчим төгрөгөөр шахсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Бүр хороололд сэндвичэн хавтангаар хийсэн байранд хэдэн оёдолчин ажиллуулж, нэмнээ бэлтгүүлэн чамгүй их мөнгийг халааслах энэхүү арга нь С.Жавхлангийн даруухан ч юм шиг далд бизнес байсан гэвэл Та итгэх үү.

Н.Гэрэл

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих