ЮНЕСКО-д эвэр нумыг бүртгэв

Эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг дэлхийд ганцхан Монголд л хийдэг юм байна. Энэ нум нь эртний Хүннү гүрнээс улбаатай бөгөөд зөвхөн Монгол хүний ур ухаанаар бүтээдэг аж.

Энэхүү ур ухааны нууцыг эзэмшиж үлдсэн Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгонд “Хөвчит нум” үйлдвэрийг байгуулан үйл ажиллагааг явуулдаг аж.

Эвэр нумаар 335 алд буюу 50 метр газар харваж байсан түүх байдаг аж. Харин тус компанийн хийсэн нум 150-200 метр зайд тусдаг байна. Тиймээс эвэр нумыг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэж авчээ.

Дашрамд дуулгахад, тус байгууллага хоёр метр урттай, Төрийн их нумыг хоёр жилийн хугацаанд хийж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих