АНУ-ын өр 15 их наядыг давжээ

АНУ-ын өр өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч 15 их наяд ам.доллараас давсныг тус улсын Сангийн яам лхагва гарагт мэдээллээ.

Сангийн яамныхны мэдэгдсэнээр улсын өр 15 их наяд 33 тэрбум 607 сая ам.доллар болжээ.

АНУ-ын шинжээчид хуанлийн жил дуусах хүртэл сар хагасын хугацаанд өр АНУ-ын засгийн газрын төлөвлөсөн хэмжээний 99 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь улсын эдийн засаг хүчтэй сулрах шинж тэмдэг гэж үзэж байна.

Б.Нар


URL:

Сэтгэгдэл бичих