Хортой агаар нярайн сэтгэн бодох чадвар, тархины хөгжлийг ахин сэргэхгүйгээр бууруулдаг

A baby looks through the window of a vehicle stranded on a highway between Beijing and Hebei province, China, that is closed due to smog on an extremely polluted dayЖил бүр гурван сая хүн агаарын бохирдлоос үүссэн шалтгаанаар нас бардаг байна. “Агаарын бохирдол насанд хүрсэн хүний бие мах бодоос илүүтэйгээр нэгээс доош насны буюу нярайн хүүхдийн өсөлт хөгжилт тэр дундаа тархины хөгжилд аюул учруулж, үүний улмаас сая сая нярай хохирч байна” гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас мэдэгджээ.

Агаарын чанар муу байх нь хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүдэн эрүүл мэндэд тулгардаг хамгийн том эрсдэл.

Дэлхий дээр ойролцоогоор 300 сая гаруй хүүхэд хортой агаараар амьсгалж байгаагийн 17 сая нь  нярай. Агаарын бохирдолд өртөж буй  нярай хүүхдүүдийн гуравны хоёроос илүү буюу 12.2 сая нь Өмнөд Азид, агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин их бохир агаараар амьсгалан амьдардаг. Агаарын бохирдолд өртөх нярайн тоогоор Зүүн Ази, Номхон далайн орнууд хоёрдугаарт жагсч байгаа бөгөөд энд амьдарч буй 4.3 сая нярай хортой агаараар амьсгалж байна.

Дэлхий дахинд хүүхэд багачуудын эрүүл мэндэд аюул учруулж буй хамгийн том шалтгаан агаарын бохирдол бөгөөд таваас доош насны 920 мянган хүүхэд уушгины хатгалгаагаар өвчилж байна. Энэ өвчнийг тусах эрсдэл нэгээс доош насныханд илүү ихээр учирч байна. Агаарын бохирдол нь зүрхний шигдээс, харвалт болон уушгины хавдрын гаралтыг нэмэгдүүлдэг. Бохирдуулагч болох хүхрийн хүчил, азотын хүчил, хар тугалга нь уушги руу нэвтэрч бидний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.  Харин хорт агаар нь насанд хүрсэн хүнээс илүү нярай хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээллээ.

Өмнө нь бага насны хүүхдийн тархины хөгжилд хүчирхийлэл, хайр халамж, асаргаа, хоол тэжээл нөлөөлдөг гэдэг байсан бол одоо хүүхдийн тархины ажиллагаа, танин мэдэх үйл явцад түүний амьсгалж буй агаар хамгийн ихээр нөлөөлдөг болжээ.

Тархины хөгжлийн хамгийн чухал үе амьдралын эхний 1000 хоногт явагдаж, энэ үед мэдрэлийн систем төлөвшдөг. Мэдрэлийн систем төлөвшиж буй энэ үед агаарын бохирдолтой орчинд амьдарснаар дээрх хөгжлүүдэд сөргөөр нөлөөлдөг байна.

“Нярай болон бага насны хүүхдийн тархи нь төрөхөөс өмнө бүрэлдсэн маш эмзэг мэдрэлийн холбоос, цогц харилцаа бүхий бүтэцтэй байдаг” гэдгийг НҮБ-ийн Бага насны хүүхдийн хөгжил хариуцсан дарга Пиа Рэбэлло Брито хэлжээ. Тэрээр “Эдгээр мэдрэлийн холбоос нь хүүхдийн бодож сэтгэх, сурах, эрүүл мэнд, ой санамж, хэл шинжлэл, танин мэдэх чадварыг бий болгодог. Сөрөг хүрээлэн буй орчин тэр дундаа хортой агаарын нөлөө нь хүүхдийг өсөлт хөгжлийн явцад илүү эмзэг болгож, тэдний тархийг бүрэн хөгжихөд саад болдог“ гэсэн байна.

Чухам яаж сөргөөр нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдол нь тархины эд эсийг гэмтээн сэтгэн бодох чадвар,  тархины хүчин чадлыг насан туршид нь ахин сэргэхгүйгээр бууруулдаг. Мөн агаарын бохирдол өсөлтийг зогсоож, Ай Кү болон ой санамжид нөлөөлж, айдас түгшүүртэй болох, дэпрэсст орох, анхаарал сулрах зэргээр сэтгэцэд нөлөөлдөг байна.

Найман бага насны хүүхэд тутмын нэг  нь маш их бохирдолтой агаараар амьсгалж байна.

Империал Коллеж Лондон сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Рачел Б.Смит 2006-2010 онд Лондонд төрсөн хагас сая нярайд ажиглалт хийсэн дүнгээ танилцуулжээ. Ажиглалтын дүнд жирэмсэн байхдаа агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байсан эхээс төрсөн хүүхдүүдийн ихэнх нь жингийн дутагдалтай төрсөн байжээ. Тэрээр энэ тухайгаа “Азийн агаарын бохирдлын түвшин Лондонгийнхоос хамаагүй өндөр. Бид зөвхөн Лондонд судалгаа хийхэд ийм дүн гарсанг харлаа. Харин Өмнөд Азид хичнээн хүүхэд ийм шалтгаанаар хохирч байгаа нь ойлгомжтой” хэмээжээ.

Хүүхдийн тархи мэдрэлийн хөгжил согогтой болох нь зөвхөн бие хүний асуудал биш бөгөөд цаашлаад бүхэл бүтэн гэр бүл, харилцаа, эдийн засгийн том асуудал болдог.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих