Япон Улс насанд хүрэгчдийн насыг 18 болгон бууруулна

япон насанд хүрэгчдийн насыг 18 насЯпон Улс Засгийн газас өсвөр насны хүүхдүүдийг 20 бус 18 нас хүрэхэд нь “насанд хүрсэн хүн” гэж үзэх талаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдвал 18 настнууд хуримаа хийж, гэрээнд гарын үсэг зурж, эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр зээл авах боломжтой болно. Гэхдээ 20 нас хүртлээ тамхи татах, архи, алкоголь хэрэглэх, мөрийтэй тоглох зэрэг нь хориотой хэвээр байх юм. Хэрвээ парламент уг хуулийн төслийг дэмжвэл 2022 он гэхэд хүчин төгөлдөр болно.Ингэснээр 1876 оноос хойш дагаж мөрдөж ирсэн хуульд оруулсан анхны өөрчлөлт энэ болох юм. Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу, 20-оос доош насныхан зөвхөн эцэг эхийнхээ зөвшөөрөлтэйгөөр хуримаа хийх боломжтой. 18 нас хүрсэн эрэгтэй, 16 нас хүрсэн эмэгтэйчүүдийг эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд хуримаа хийх боломжтой гэж заажээ. Гэхдээ энэхүү нэмэлт өөрчлөлтөд, 18 нас хүрсэн бүх хүн эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хуримаа хийх боломжтой гэж заасан учраас эмэгтэйчүүдийн гэрлэх насыг нэмнэ гэсэн үг. Засгийн газар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь гэрлэх насыг адилхан тогтоохоор шийдсэн гэж Японы Киодо мэдээллийн агентлаг дамжууллаа.Үүнээс гадна, уг хуулийн төсөл нь гар утасны болоод кредит картын зэрэг гэрээг 18-19 настнууд бие дааж байгуулахыг зөвшөөрөх юм.

Гэхдээ 18-19 насныхныг зарим бизнесмэн ашиглах худалдааны тактик хэрэглэж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа учраас уг хуулийн төсөлд энэ асуудлаас сэргийлэх талын заалтуудыг тусгасан байна. Тухайлбал, худалдааны гэрээ байгуулж байгаа тал нь гэрээнд гарын үсгээ зурахыг шахаж шаардсан бол залуучууд гэрээг цуцлах боломжтой гэсэн заалт багтаажээ.

Боловсролын болон хууль зүйн яам өсвөр насныхныг энэхүү өөрчлөлтийг дагах талаар мэдлэг, мэдээлэл өгнө гэж мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих