Балбын нэгэн эмнэлэгт мөргөлдөөн гарчээ

непалБалбын аялал жуулчлалын Палхара хотод цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас наад зах нь 7 цагдаа, олон эсэргүүцэгч шархадсан байна. Энэ нь Палхара хотын Мануга эмнэлэгт гарсан хэрэг аж.

Орон нутгийн цагдаагийн газрынхан “Цагдаа нарын өөдөөс чулуу шидэж, эмнэлгийн эд зүйлийг дур зоргоороо эвдсэн 20 эсэргүүцэгчийг баривчилсан” гэжээ.

Эсэргүүцэгчдийн ихэнх нь тэр эмнэлгийн ажилтнууд байжээ. Өнгөрсөн 6 сарын хугацаанд тэд олон удаа жагсаал хийж, цалин урамшуулал олгохыг эмнэлгийн талаас шаардаж, чөлөөний амралт, байнга ажиллах эрх олгох зэрэг талаар хэлэлцээ хийхийг шаарджээ.

Ойрын үед тэд эмнэлгийнхээ өмнө эсэргүүцлийн тайван суулт хийж байна. Мөн өдрийн мөргөлдөөнийг эсэргүүцэгчид “Цагдаагийнхан тэдний тайван суултад нөлөөлснөөс болсон” гэсэн бол цагдаагийнхан “Зарим эсэргүүцэгчид эмнэлгийн эмчилгээний хэвийн ажилд нөлөөлснөөс болсон” гэжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих