ЗАСАГ НОЁДЫН ДАВАРСАН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРЭЭС БОЛЖ ЗААМАРЧУУДЫН ЭРХ АШИГ ХОХИРОХ ЁСГҮЙ

olloo_mn_1530947241_36712185_1637145119736825_1381639972091592704_nТөв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан Заамар” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Заамар сумын 200 гаруй гол горхи, булаг шандны 70-80 хувь нь ширгэсэн бөгөөд одоо нутгийг иргэд, хүн малын ганц ундаалга болсон Туул голын эрэг дээр алт олборлож байгаа тус компани голын эргийг тойруулан хашаа татсанаас малчид малаа бэлчээж чадахгүй хүндхэн нөхцөлд амьдарч байгаа аж.

Нутгийн зөвлөлийн дарга Д.Дамбадагва “240 мянган га газартай Заамар суманд 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж 120 тонн алт олборлосон ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй аж. Улмаар тус сумын 5000 гаруй иргэд уул уурхай явуулаагүй байгаа хоёр хэсэгт хуваагдан амьдарч байгаа юм байна.
Хоёр хэсгийн нэг болох Өгөөмрийн арын тохойг “Эко алтан Заамар” хэмээх уул уурхайн компани ухаж эхэлсэн. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс /2018.5.30/ нутгийн иргэд тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ компани хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцохыг төр засгаас шаардаж байна. Эко Алтан заавар дөрвөн лицензийн зөвшөөрөлтэй. Одоо байдлаар хоёрыг ашигласан байгаа” гэв.

Заамар сумын Хайлааст багийн иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Эко алтан Заамарын талаар бичиг баримт нь хуулийн дагуу явж байгаа гэсэн таашаа мэдээлэл явж байгаа. Заавар сумын иргэдийн шаардлагын дагуу 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн засаг даргын захирамжийн дагуу аймгийн мэргэжлийн хяналтын газар Эко алтан Заамар  компанийн тусгай зөвшөөрөл шалгалт оруулсан. Энэ шалгалтаар  зургаан зөрчил ирсэн байгаа. Тухайлбал,  2017 онд биологийн нөхөн сэргээлт хийж орон нутаг хүлээлгэж өгөөгүй.  Мөн 2016 онд Байгаль орчны нарийвчилсан шинжилгээний тайлан батлуулахдаа иргэдийн саналыг тусгаагүй. Энэ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 заалтыг зөрчиж  байгаа. Мөн энэ оны төлөвлөгөөг батлуулахдаа хууль бус үнэлгээнд дээр үндэслэж батлуулсан. Энэ асуудал дээр Байгаль орчны яамны мэргэжилтэн саяхан очсон. Энэ үеэр өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн.

Ил уурхайгаас гарсан бохир шүүрлийн усыг Туул голруу шууд урсгаж байна. Иргэдийн шаардлагын дагуу аймгийн засаг дарга  дахин ажлыг хэсэг гаргаж шалгалт хийж, энэ сарын 1-нд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа зогсоож акт тавьсан. Гэвч Эко алтан Заамар одоо хүртэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Сумын байцаагч болон цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Эдгээр хүмүүс бүгд очсон. Хамгаалагч оруулаагүй. Энэ компанинд Монгол хууль  үйлчлэхгүй  байна” гэлээ.

Бид Заамараа авч үлдэхийн төлөө тэмцсээр байх болно

Иргэдээс сонгосон ажлын хэсгийн ахлагч Шинэцэцэг “Сайд дарга болон шат шатны байгууллагууд шийдвэр гаргахдаа хөрөнгө мөнгөтэй компанийн нүдээр харж шийдвэр гаргадаг вэ. Иргдэийнхээ эрх ашгийг гэсэн харах хэрэгтэй. Заамарын Хайлааст гэдэг газар эзэнгүй газар биш хүн мал амьтан амьдардаг . Ингэж хууль бус шийдвэр гаргахаа болих хэрэгтэй.
“Эко Алтан Заамар” компани хууль бус үйл ажиллагаатай тэмцээд нэлээд цаг хугацаа өнгөрч байна Компанийн талаас олон дарамт шахалт ирж байгаа. Бид үүнийг давж гарч байгаа. Зургадугаар сарын 20-нд бидний тэмцэж байхад Монголын үндэсний олон нийтийн телевиз ирж нэвтрүүлэг хийсэн. Тэр  нэвтрүүлгээ гаргаагүй. Компанийн даргатай тохиролцож, бидний эсрэг мэдээлэл цацсан. Үнэний нүүр царай болсон дөрөв дахь засаглал та бүхэн үнэн зөв мэдээллийг гарахыг хүсч байна. Бид Заамараа авч үлдэхийн төлөө тэмцсээр байх болно”гэв.

О.Сайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих