Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн “цэцэрлэгийн үзлэгийн хуваарь”

olloo_mn_1464137164_tsetserleg22018-2019 оны хичээлийн жилдээ хүүхэд багачуудыгаа халдварт  өвчнөөс сэргийлэх,  далд,  балархай хэлбэрээр явагдаж буй халдвараа бусдадаа дамжуулж, халдвар тараах эрсдлийг бууруулах зорилгоор хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан  сэргийлэх  үзлэгийг цэцэрлэгүүд тус бүрт хүрч очиж зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд: цэцэрлэгүүд дараахи бэлтгэл ажиллагааг хангаж хамтран ажиллана уу?

  • Үзлэг зохион байгуулах өрөө бэлтгэх:
  • Бүртгэлийн ажилтан, шээсний шинжилгээ,  цагаан хорхойн шинжилгээ, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэсэн дараалалтай байна.
  • Хэрвээ боломжтой бол өрөө нь нэг хаалгаар орж нөгөө хаалгаар гарах урсгалтай байх
  • Боломжгүй бол нэг чиглэлийн урсгалтай байхаар зохион байгуулах
  • Өрөөг цэвэрлэж, халдваргүйтгэсэн байх
  • Дээрх үзлэг шинжилгээг хийхэд шаардлагатай ширээ, сандал, бүтээлэг, хогийн сав
  • Эмч ажилчдын гар угаах боломжийг бүрдүүлэх
  • Үзлэг зохион байгуулах үйл ажиллагаанд хамтран оролцох 1-2 ажилтныг томилсон байна.
  • Эцэг эхчүүд хүүхдүүдийг зохион байгуулалттай оруулах ажлыг  зохицуулах
  • Үйлчилгээний ажилтан томилж 2 цаг тутамд цэвэрлэгээ хийх
  • Хуваарьт өдөр бүлгийн багш нар хүүхдүүдээ бүрэн дуудаж хамруулах
  • Шээсний устгал хийх ариун цэврийн өрөө, халдваргүйтгэлийн бодисыг бэлдсэн байх
  • Эцэг эх, хүүхдүүдэд хүлээгдэл, эмч ажилчдад ачаалал үүсгэхгүй байх үүднээс 10 цагаас 2,3 настангууд, 13 цагаас 4,5 настангуудаа гэх мэт урьд жилийн хамрагдсан байдлаа харгалзан цагаа зохицуулж мэдээлнэ үү.
  • Зөвлөмж, зарлал мэдээллийг  анги бүлгүүдийн  фейсбүүк групп болон бусад сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд хүргэх, зарлалыг хаалга үүдний орчим, бусад боломжит газруудад байршуулах
  • Асууж тодруулах асуудлаа ЭМТ-өөс хувиарлагдан ажиллах багийн ахлагч нартай урьдчилан холбогдож  мэдээллийг авах шаардлагатай.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.