“Чингис хаан” онгоцны буудалд газардсаныхаа дараа амиа алдсан зорчигчийн хэргийг шалгаж байна

15420446695be9bbfda1ef6“Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан онгоцны зорчигч монгол иргэн нас барсан хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, монгол иргэн Бээжингээс Улаанбаатарт МИАТ-ийн “ОМ-224″ дугаартай аяллын онгоцоор газардаад, улмаар хүлээн авах онгоцны хоолой хэсэгт бие нь муудаж амьсгал хураасан юм. Талийгаачтай хамт явсан найзынх нь мэдээлснээр, олон хоног архи уусан учраас зүрхний хэмнэл нь алдагдсан гэв.

Хэргийн газарт Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, урьдчилсан дүгнэлтээр талийгаач иргэн ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсныг тогтоожээ.

Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаалт дууссаны дараа амиа алдсан шалтгаан нь тодорхой болох аж.

Б.Аз

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих