Д.Хаянхярваа үнэхээр шударга хүн мөн үү

eeДарханы Хонгор суманд мөнгөн ус алдагдаж, сумаараа хорддог жил Д.Хаянхярваа аймгийн Засаг даргаар ажилласан байсан юм. Сүйд болж, Хонгорыг битүүмжилж, орон нутгийн замыг хүртэл хаахад хүрч байсан юмдаг. Одоо ч мөнгөн усны алдагдлыг горыг Хонгор сумынхан амсаж, хорлого бүрэн тайлагдахгүй л байгаа.
Гэтэл яалаа?
Хонгорын иргэд усанд ордоггүй бохир учраас хамуу туссан байна гээд уг асуудлыг хаасан байдаг. Олон ч айлын амь амжиргаа залгуулдаг мал үхэж, ногоо тариаг нийтийн хүчээр шууд л устгалд оруулсан. Бараг л Монголын Чернобелл болчихлоо гэж байсан сумыг хэсэгхэн хугацааны дараа нийтээрээ хамуу тусчихжээ гэж зарлахад учир бий. Сонгуультай жил ч таарсан болохоор аймгийн Засаг даргын нэр хүндэд хордсон сум нь муугаар нөлөөлнө биз дээ. Тиймээс л даруйхан авсан арга хэмжээ нь хамуугийн халдвар байсан болов уу. Ингээд л Хонгор сумын иргэдийг бохир заваан гэж доромжилж байгаад л УИХ-д сонгогдчихсон хүн дээ. Ийм хүнээс шударга ёс асуух гэхээр ичээд байх юм.
Дараа нь яасан бэ?
Дараа нь Д.Хаянхярваа Сангийн сайдын эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж байгаад Дарханы иргэдэд эх орны хишиг хувь гэгчийг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон. Мөн л сонгуультай жил байсан юмдаг. Тухайн үед иргэд “сонгосон гишүүн нь Сангийн сайдаар ажилладаг аймгийн иргэд азтай юм аа” гээд л шүүрс алдаад өнгөрч билээ. Дарханыхан азтай даа бус Д.Хаянхярваа л эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг л дээ.
Уг нь хуулийн дагуу бол эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглачихаад байгаа түүнийг шалгаж, хариуцлага тооцох учиртай. Гэтэл түүнд хариуцлага тооцох нь битгий хэл дахин түшээгээр сонгож, шагнасан байгаа юм. Энэ үйлдэл дээр түүнээс мөн л шударга ёс асуухаас ичиж байна.
Нүдэнд харагдаж, нийт Монголчууд мэддэг хоёрхон жишээ Д.Хаянхярваа гэдэг хүнд шударга ёс, зарчимч байдал зохихгүй гэдгийг илтгэж байгаа нь харагдлаа. Гэтэл тэрээр төрийн ордонд шударга ёс ярьж, нийт Монголчуудын эрх ашгийг хамгаалагч нэгний дүрд тоглож байна.

Одоо яах вэ?

Нийтийг байтугай нэг сумаа хамгаалж чадаагүй түшээ шүү дээ. Ийм түшээ манайхаас өөр ордонд байсан бол уучлалт гуйгаад огцордог. Харин манайд болохоор барьцаа ахиулдаг гэдэг шиг дараагийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүний тоонд орчихсон л явж байна. Засгийн газрыг огцруулж, явцуу эрх ашгийг хамгаалсны шагнал болгож түүнд энэ албан тушаалыг өгөх ч юм билүү яаж мэдэх вэ. Гэвч төр бол тэдний тоглоом, ханцуйндаа наймаалдаг бараа таваар биш юм. Төр бол энэ улсын оршин тогтнохын үндэс, шударга ёсны илэрхийлэл юм.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.