Европын холбоо жил бүр авлигын улмаас 900 тэрбум гаруй евро алдаж байна

36ee4c5ad93cc93400b8388fc028ec27Европын холбоо жил бүр авлигын улмаас 904 тэрбум евро алдаж байгаа бөгөөд 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд еврогоор үнэлэгдсэн бөгөөд түүний 5 илүү хувийг авлигад алдсан байна гэж тус холбооны хурал дээр танилцуулжээ.

Хамгийн их хэмжээний хохирол учирсан орноор Итали 236,8 тэрбум евро, Герман 104 тэрбум евро, Франц 120,2 тэрбум еврогийн алдагдлаар  тус тус тодорчээ. Харин хамгийн бага хохирол учирсан орноор Голланд улс нэрлэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,8 хувь буюу 4,4 тэрбум еврог алдсан байна.

Танилцуулгад бичсэнээр, Европын холбооны түвшинд гарч буй хохирлын асуудалтай тэмцэхийн тулд улс орнуудын авлигын түвшний жагсаалт гаргаж, тэдгээрийн төсөвт хяналт тавих саналыг дэвшүүлжээ.

Түүнчлэн Европын холбооны улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудад хяналт тавих, авлигын шинжтэй сүлжээний талаар мэдээлэл өгсөн гэрч, мэдээлэгч нарыг хамгаалах тогтолцоог бий болгох хэрэгтэй гэжээ.

Мөн Европын холбоо тус тивийн улс орнуудын төсвийн зарлагын 20 хүртэлх хувь нь албан тушаалтнуудын халаасанд орж байна гэж мэдэгджээ.


URL:

Нэр: هدیه تولد Огноо: 17 February 2019

Great web site. Lots of useful information here. I am sending it to a few friends ans also sharing in delicious. And certainly, thanks for your sweat!
هدیه تولد https://www.instagram.com/p/BtjZVN0l0a2/

Нэр: painter london Огноо: 19 April 2019

Finding this site…

Wow, this piece of writing is nice and very informative.

Нэр: blogger.com Огноо: 19 May 2019

Read was interesting, stay in touch….

Well written!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.