Их найрагч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдэж, тэнгэрт мордууллаа

897

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч эрхэм ах Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдэж, тэнгэрт мордууллаа. Салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Их найрагчтай салах ёс гүйцэтгэх ёслол 07.00-09.00 цагт болж, зохиолчийн төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хөдөөлүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг ЗГХЭГ-аас зохион байгуулах захирамж гаргасан.   Эх сайхан орон, элгэн садандаа эргэж төрөх болтугай.

903 902 899


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.