Иргэдийн эрүүл мэнд, амь нас уучлалт хүссэн цаасаар хэмжигдэх үү?

Well Cooked Poultry Safe Despite Bird Flu Fears

Таван Богд Групп Олон улсын KFC (Kentucky Fried Chicken) сүлжээ рестораны Монгол дахь анхны салбарыг Улаанбаатар хотод нээгээд 6 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөрөө хамгийн их үйлчлүүлдэг газруудын нэг гэж хэлж болох тус рестораны хариуцлагагүй үйлдлээс болж энэ сарын 8-15-ны өдрүүдэд үйлчлүүлсэн 116 хүн хордсон юм. Хохирогч болсон 116 иргэнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бөгөөд  ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний явцад KFC сүлжээ рестораны ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн бөгөөд хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрчээ. Өнөөдрийн байдлаар  эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн мөн ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан зэрэг нийт 4 зөрчил илэрснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлж байна. Тус рестораны зайсан дахь салбарыг тодорхой бус хугацаагаар хаасан ч бусад сүлжээ ресторануудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаад иргэд ихээхэн бухимдаж байна. “Таванбогд Фүүдс” ХХК зөвхөн 20сая төгрөгийн торгууль төлөөд, хохирогчдоос уучлал хүсээд болох асуудал мэтээр хандаж байгаа бол иргэдийн эрүүл мэнд, амь насыг хэнээс нэхэмжлэх вэ?

Шуурхай.мн 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих