С.Баярцогтын гадаадад “нуусан” их хэмжээний ам.долларын хуулгыг Монголд хүлээлгэн өгчээ

856

Швейцарын Холбооны Улсаас “Credit Suisse AG” банк дахь иргэн С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээг ил болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадад оффшор бүсэд нуусан их хэмжээний хөрөнгийг нь илчилсэн гэсэн үг юм.
Харин энэ мөнгийг Монголд оруулж ирэх ажлыг АТГ болон хууль хяналтынхан хийх ёстой гэсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарьт албаны айлчлал хийх үедээ тус улсын хууль хяналтынхан болон тус улсын прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Ингээд оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулгыг албан ёсоор авчирчээ. Энэ асуудалд УИХ-аас анхаарал хандуулж ажиллаж буй.
Хуулийн байгууллагууд ч энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын нууц гэдэг ч зарим нэг зүйлийг ил тод, олон нийтэд мэдээлнэ гэдгээ ч ярьжээ.
Тэгвэл дээрх мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өчигдөр өглөө авч ирлээ. Албаны хүмүүсээс авчирсан энэ гүйлгээний хуулгыг ГХЯ-аар дамжуулж АТГ-т хүргэж өгсөн гэдгийг албаныхан хэлж байна.
Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Нэр: boli doo Огноо: 16 March 2019

Shouchin shouchin gehde araich dedehee. Zandansharat Ter huulgiig chini haanahiin henbe guai ch bank deer ochiod neg,hoer odriin dotor avchigdag yum bsih ee. Sain ch muuch manai ATG,huuli hyaltiin baiguulalgiin ochnoon hodolmor,tsag zartsuulj shalgaj nyagtalj olon ulsiin ulsiin bank sanhuugiin durem jurmiin daguu erembe daraatai hiigdsen ajluudiih ni ehnii ur dun ene tsagt garchee.Tuunees bish Zandanshatar saindaa guj ochuut avchihsan yum bish.Harin 2 ornii huuli hyanaltiin baiguullagiin uil ajillagaanii hamtiin ajillagaag behjuuleh asuudlaar sanal tavij hariltsan yaritslaa gevel unend niitsne.Ih hurliin darag shuu yum bol ter hureendee ajilla.Jijigrech dooshilj huuliin baiguullagiin ajlaar hudlaa shouidaj neree baasaad yavdeekkk

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.