Х.Тэмүүжин: Талийгаач их хэмжээний гэмтэлт авсан байдалтай амиа алдсан байсан

3963

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан АН-аас гурван хэсэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн АН-аас талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар АН-ын  удирдлагууд мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм асуудал боллоо. Төрийн ордны баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос гадны нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан байна.

Сүүлийн үед сошиалаар талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай холбоотой муу мэдээлэл гарч байна. АН ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Талийгаач их хэмжээний гэмтэлт авсан байдалтай амиа алдсан байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргатай уулзсан гэх мэдээлэл байгаа?

-Авторолитай холбоотой ажлын хэсгийн хуралдаан ордонд болсон. 18:00-20:00 цагийн орчим хуралдаан тарсан. Хамгийн сүүлд хуралдаанаас 18:30 цагаас хамгийн сүүлийн хүн гарсан  гэсэн мэдээлэл байна. Мөн 18:30 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж,  ажлын хэсэг дэх “Оросын талын хүмүүстэй хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт орох уу” гэж ярьсан байдаг.

18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр баруун тийш явж байгаа нь камерт байдаг. Үүнээс 20 минутын дараагаар өндрөөс унаж, амиа алдсан байна. Энэ хугацаанд хаана байсан нь тодорхойгүй. МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон байдаг.

С.Эрдэнэ дарга тухайн үед ордонд байгаагүй. Нам дээр хуралтай байсан. АН энэ асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй. Үнэн бодит байдлыг тогтоохыг хүсч байна.

АН авлига, албан тушаалтай холбоотой улс төрийн зөрчилдөөн эрх баригчдын дунд явагдаж байгаа. Гэхдээ энэ нь ийм үйл явдалд хүргэхэд хүрээгүй байлгүй дээ. Хэвийн хүн гонхноос өөрөө унах боломжгүй. Учир битүүлэг, эргэлзээтэй зүйл болсон нь үнэн.

http://shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих