ЖДҮХС-гаас 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан хэргийг хаахаар болжээ

5533

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг тэргүүтэй хэд хэдэн гишүүнийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бага хүүтэй зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдуулан шалгасан билээ. Улмаар заримыг нь шүүхэд шилжүүлж гэм буруутай, эсэхийг нь тогтоолгох саналтайгаар НПГ-ын прокуроруудын хяналтад хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл 400 үнээний ферм байгуулах нэрээр дээрх сангаас зээл авсан хэргийг хаах саналтай прокурорын хяналтад ирүүлснийг эх сурвалжууд бидэнд хэллээ. ЖДҮХС-гаас улс төрд нөлөө бүхий УИХ-ын гишүүн уг зээлийг авахад оролцсон бөгөөд энэ нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 дугаар тушаалаар батлагдаж буй аж. Эл тушаалын дагуу 134 иргэн, хуулийн этгээдэд санхүүжилт олгосон бөгөөд улс төрд нөлөө бүхий эрхмийг албан тушаалаа урвуулж, эрх бүхий ажилтнуудад нөлөөлөн, 400 үнээний фермийн дээрх төслийг ЖДҮХС-д гаргасан компанийнханд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгож давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгасан гэнэ. Улмаар тухайн эрхэмд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлсэн аж.

Эх сурвалж: unuudur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих