МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-ын баатар фэнтэйгээ…

9a63f6243b91d6aec2abcf7902fe1449Чингис хааны одонт, МУГЖ Г.Ариунбаатар цэл залуу насандаа олон амжилтын эзэн болсон авьяаслаг уран бүтээлч. Тэр Монголд төдийгүй ОХУ-д багагүй олон фэнүүдтэй. Тэдний нэг нь ОХУ-ын Баатар, БХЯ-ны Сайд, Генерал Сергей Кужугетович Шойгу аж. Саяхны өдрүүдэд дуучин Г.Ариунбаатар ОХУ-д уран бүтээлийн ажлаар очихдоо тус улсын бахархалт баатар болсон Шойгу ихэд тус хүргэсэн бололтой. Энэ талаар дуучин залуу “ОХУ-ын Баатар, БХЯ-ны Сайд, Генерал Сергей Кужугетович Шойгу танд маш их Баярлалаа! Улам их хичээж явна аа! Огромное спасибо Сергею Кужугетовичу Шойгу – Генерал Армии, Герой РФ, Министру обороны России, за тёплые пожелания! Всем спасибо!” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн байна. Дашрамд дуулгахад Шойгуг Монгол цустай хэмээн ярих хүмүүс олон бий.


URL:

Сэтгэгдэл бичих