Б.БАТЗОРИГ ГИШҮҮН ГУРВАН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ БАЙР, ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ГАЗРАА ХЭНД ӨГӨВ

olloo_mn_1568857946_olloo_mn_1541484160_batzorig2ЖДҮХ сангийн асуудлаас үүдэн сайдын суудлаасаа буусан Б.Батзориг гишүүн хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ? Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө орлогоороо дээгүүрт бичигдэж байсан түүний ХОМ-т 2018 онд ямар өөрчлөлт оров.
Тэрбээр 2018 онд жилийн 23 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүд нь 455 сая төгрөгийн орлого олжээ. Тэдний гэр бүлийнхэн 2015, 2016 онуудад жилийн 120 сая төгрөгийн жилийн орлоготой байв. Харин 2017 онд 320 сая бол суга өссөн бол 2018 онд 455 сая болжээ. Ийнхүү жил дарааллан орлого нь зуу гаруй сая төгрөгөөр нэмэгдсээр байна.

Б.Батзориг гишүүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл бол 2017 онд гурван тэрбумын гурван байртай хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 120 сая төгрөгийн ганцхан байрыг ХОМ-тээ бүртгүүлжээ. Мөн нэг тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий газраа ч 2018 оны ХОМ-тээ бүртгүүлээгүй байх юм. Ийнхүү Б.Батзориг гишүүний гурван тэрбумын үнэтэй байр тэрбумын үнэтэй газар нь гэнэт ХОМ-ээс нь хасагдсан байна.

Б.Батзориг гишүүн  хадгаламжиндаа 621 сая төгрөгтэй, гурван тэрбум 390 сая төгрөгийн авлагатай гэжээ. Тэрбээр Говь ХК, Говь ХК, Дорнод ноос ХК, Эрдэнэс таван толгой ХК, Дорнод ноос ХХК-иудаас хувь эзэмшдэг байна.

П.ГОО
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих