“Хүннү эйр” ХХК-ийн ажилтан ажлын байран дээрээ өндрөөс унаж хүнд бэртжээ

15711206995da5663bc15b0“Хүннү эйр” ХХК-ийн ажилтан ажлаа хийж байгаад өндрөөс унаж хүнд бэртжээ. Тодруулбал, өчигдөр орой 23.30 цагт “Хүннү эйр” ХХК-д ажилладаг О.Мэргэншагай гэх инженер залуу онгоцоо хучиж байгаад хальтарч унасан байна.

Одоогоор ГССҮТ-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын яс нь цуурсан, биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Тодруулбал, өнөөдөр өглөө хүнд хагалгаанд орсон, дахиад ч хагалгаанд орох шаардлагатай байгаа гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Т.ГЭРЭЛ

http://www.zaluu.com/read/3eh9e5b34


URL:

Сэтгэгдэл бичих