Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын байгууллагаар тоглож байна

Screenshot_1_500x500

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол улсын төсвийн 60 орчим хувийг бүрдүүлэг Татварын байгууллагаар тоглоод байж болох уу Ерөнхий сайд аа. Тодруулбал, Татварын Ерөнхий газрын даргын болон Дэд даргын үүргийг нэг хүн орлон гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл хоёр удирдах албан тушаалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежер байсан Б.Заяабалаар зэрэг удирдуулж буй нь МОНГОЛ ТӨРИЙН залгамж халаа, ажлын зохион байгуулалтад хэр нийцэх бэ.

Татварын Ерөнхий газар 2019 оны 01 дүгээр сарын 30-аас өнөөдрийг хүртэл албан ёсны эзэнгүй, хоёр даргын суудлыг Сангийн сайдын хувийн менежер нь түр орлон гүйцэтгэж байгаа нь шудрага ёсонд хэр нийцэх вэ.  Зарим хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дарга, дэд дарга гэсэн хоёр албан тушаалыг ганцаараа орлож буй Б.Заяабал нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буй талаар өмнө нь мэдээллэж байсан. Тухайлбал, Б.Заяабал нь албаны 3 авто машин, 2 оффисын өрөөг зөвхөн өөртөө зориулан ашигладаг хэмээн шүүмжлүүлээд авсан.
Төсөв дэмжлэг хэрэгтэй онцгой нийгмийн салбаруудаа байгаа төсвөөр нь чардайлгачихаад зарим нэгэн нөхдүүдийг нь ингэж дураар нь дургиулж, давраадаг нь юуны вэ У.Хүрэлсүх сайд аа. Ерөнхий сайдын хариуцлагын СЭЛЭМ яагаад төсвийн мөнгөөр туйлж буй зарим нөхдүүд рүү чиглэхгүй байна вэ.
Бүхэл бүтэн 1800 орчим татварын алба хаагчид дарга үгүй, шийдвэр гаргах эзэнгүй, түр орлон үүрэг гүйцэтгэгчийн амыг харан ажиллаж байна. Түр үүрэг гүйцэтгэж буй Б.Заяабал нь дорвитой ажил хийхгүй, хүнийрхүү хандлагаар хандаж буй нь даанч байгаа нь түүний тансаглалаас харагдана.
Өнөөдөр иргэд татварын байгууллагыг нээлттэй, ил тод, иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байна хэмээн ихэд шүүмжилж, сэтгэл дундуур байсаар байна. Е баримт өгдөггүй зах, худалдааны төв байгууллага нэмэгдсээр л байна. Ажиллаж буй хэдэн аж ахуйн нэгжүүдээ дарамталж, сүрийг үзүүлж татвараа авдаг байдал одоо ч хэвээрээ байна. Энэ том айлд мэргэжлийн, өөрийн гэсэн сэтгэлтэй чадварлаг удирдлагууд дутаж байгааг өнөөдрийн үйл ажиллагааны доголдлоос нь харж болно.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 16 October 2019

Битгий гуйвуул. Сайд нь ч мундаг сайд, Заяабал чинь олон жил салбарт нь ажилласан мэдлэг чадвартай сайн залуу. Ажлаа хийсэн шиг хийж байгаа хүмүүсийг тайван байлга хөлсний бичээч ээ.

Сэтгэгдэл бичих