Месси хет-трик хийж, “Барса” хожлоо

15733640815dc7a17124df5Испанийн Ла лигийн 13 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Барселона” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа.  Ийнхүү “Барса” 25 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын 23, 45, 48 дахь минутад Месси хет-трик хийж, гангарсан. Эхний гоолоо торгуулийн цохилтоос оруулсан бол хоёр, гурав дахь бөмбөгөө чөлөөт цохилтоос хийсэн юм. “Барса”-гийн дөрөв дэх гоолыг Бускетс 85 дахь минутад орууллаа. Зочин багийн нэр төрийн ганц гоолыг 42 дахь минутад Оласа ганган чөлөөт цохилтоор оруулсан юм.

Энэ тойрогт “Реал Мадрид” клуб “Эйбар”-ын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 25 оноотой болж, гоолын зөрүүгээр “Барса”-гийн ард бичигдэж байна. Тоглолтын 17, 29 дэх минутад Бензема дубль хийж, 9 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Рамос 20 дахь мнутад торгуулийн цохилтоор нэгийг нэмсэн бол Вальверде 61 дэх минутад гүйцээжээ.

Бусад тоглолтын үр дүн

Алавес 3-0 Вальядолид

Валенсия 2-0 Гранада


URL:

Сэтгэгдэл бичих