Өмнөд Солонгост гахайн мялзантай цус голоор урсчээ

02-26Өмнөд Солонгосын хил орчмын Имжин гол гахайн мялзангаас болж нядалгаанд оруулсан хэдэн арван мянган гахайн сэг зэмний цусанд будагдлаа. Тус улс гахайн мялзанг дарах зорилгоор 47 мянган гахайг устгалд оруулсан боловч сэг зэмийг нь булж амжаагүй байжээ. Гэтэл үргэлжилсэн аадар борооны улмаас устгасан амьтдын цус ус дамжуулах шугам руу орсон байна.

Орон нутгийн засаг захиргаанаас голоор урссан цус бусад амьтдад гахайн мялзан тараахгүй, хүнд аюулгүй гэж мэдэгдсэн аж. Мөн цаашид бохирдохоос сэргийлэх арга хэмжээг ч авсан гэжээ.

Гахайн мялзангийн анхны тохиолдол хөрш Хойд Солонгост тавдугаар сард гарсан юм. Өмнөд Солонгосын талаас энэ өвчнийг газар нутагтаа халдварлахаас сэргийлж, асар их хүч чармайлт гаргаж ажиллаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын цэргүүд хил давах гэсэн бүхий л гахайг устгаж эхэлсэн боловч өнгөрөгч есдүгээр сарын 17-нд тус улсад гахайн мялзангийн анхны тохиолдол бүртгэгджээ.

Халдварын дэгдэлт Хятад, Вьетнам, Филиппин зэрэг Азийн ихэнх хэсгийг хамарч, зөвхөн Хятадад л гэхэд 1,2 сая орчим гахайг устгалд оруулсан аж.

 Эх сурвалж: korrespondent.net


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.