ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу

cd7be“Хонконгийн тайван жагсаал мөргөлдөөн, эмх замбараагүй байдал болж хувирав”

Хонконгчууд жагсаж эхлэснээс хойш зургаан сар үргэлжилж байна. Тус засаг захиргааны  тусгай бүсийн хууль тогтоох байгууллага эх газрын Хятад ру “Хэрэгтэн шилжүүлэх тухай” хууль батлах гэж байгааг хонконгчууд эсэргүүцэж, өнгөрсөн зургадугаар сарын 9-нөөс жагсаж эхэлсэн. Энэ хооронд жагсагчид болон  цагдаагийнхны  хооронд  хэд хэдэн удаа  мөргөлдөөн гарч 1000 гаруй хүн баривчлагдаад байгаа юм.

Харин даваа гарагт жагсаал эхэлснээс хойших хамгийн эмх замбараагүй өдрүүд үргэлжилж байна. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 60 гаруй хүн бэртжээ. Мөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа жагсагч руу гал нээж шархадсан жагсагчийн биеийн байдал хүнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв.

Жагсагчид мягмар гарагийн шөнө эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж, хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн замууд дээр зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах саадуудыг байрлуулжээ. Мөн оюутнууд их сургуулийн орчимд хаалт босгож, их сургуулийн хороолол руу орох замуудыг хаахыг оролджээ.

Arslan.mn

Түүнчлэн 21 настай оюутныг цагдаа буудаж шархдуулсан бол жагсагчид жагсаалыг шүүмжилсэн хүн рүү шатамхай бодис цацаж шатаасан тохиолдол ч гарав.

Тиймээс  Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгчуудын уур хилэн дээд цэгтээ хүрч байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд Хонгконгийн цагдаа нарыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалж байгаа.

Жагсаал цуглаан эхэлснээс хойш нийт 3,000 орчим хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.