Юна Тунгалаг: Эр бэлэг эрхтнээр минь эм бэлэг эрхтэн хийнэ

Одоогоос хэдэн жипийн өмнө би 17 настай нэг залуутай хамт ажилладаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан түүнтэй байнга хоолонд орж, хамт хөгжилддөг байсан. Түүний өмссөн зүүснийг минь шүүмжилж, сайшааж байсан эмэгтэйлэг зан нь дотно нөхөрлөхөд хүргэсэн байж ч болох юм. Түүнээс хойш гурван жилийн дараа түүнтэй холбогдоход түүний дуу,  гадаад дүр төрх өөрчлөгджээ. Түүнийг шинэ найзууд нь, шинэ ертөнц нь бүгд л Юна гэж дуудаж нэрлэх болж. Ингээд Юна Тунгалагтай интэрнэтээр (Sкуре)-ээр ярилцсанаа хүргэж байна

-Юнагийн бага наснаас яриагаа эхлэе?

-Би өвөө, эмээгийн хүүхэд. Төрөөд хоёрхон сартайдаа тэднийхээ гар дээр үлдсэн. Ээж минь төгсөх курсын оюутан байхдаа намайг төрүүлсэн болохоор хичээлдээ шамдах ёстой байж л дээ. Тиймээс өвөөгөө аав, эмээгээ ээж шигээ л бодож өссөн. Ээжийгээ бүр”эгч ээ” гэк дууддаг байсан гэсэн. Ерөнхийдөө хүүхэд нас маань хөдөө л өнгерсөн дөө. Аргал түүгээд л, ааруул ээзгий идээд л…

-Одоо өвөө эмээ тань хаана амьдардаг вэ. Өвөө эмээгийн хүүхдүүд хэрсүү байдаг?

-Өвөө минь намайг тавдугаар ангийн сурагч байхад өөд болсон. Би өвөөгөө хүнд эвчтэй хэвтэрт байхад нь чадльнхаа хэрээр асарч байсандаа баярладаг. Өвөө намайг “зөөлхөн гартай” гээд толгойгоо бариулах их дуртай байж билээ. Бас зураг зурах авъяасыг миний өвөө л анх нээж, хөгжүүлсэн. Өвөө өөрөө их гоё зурдаг хүн байсан. Морийг үнэхээр сайхан зурна. Би өвөөгөө санахаараа морь зурах дуртай. Миний эмээ нутагтаа энх мэнд аж төрж байгаа. Хөдөлмөрч, сайхан буурай бий.

-Дархан хотод өнгөрөөсөн сурагч үеэ одоо нэг дурсвал?

-Дунд сургуульд элсэн орсноор би ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Зургаан настайдаа сургуульд орж байлаа. Сургуульд орохоос өмнө миний үс бэлхүүсээ өнгөрсөн урт байсан. Мэдээж үсээ халимаг болгоод л сурагч болж таарна. Тэгээд ээжтэйгээ хөтлөлцөөд явж байтал хүмүүс “хүүе танай хүүхэд чинь охин байсан биз дээ” гэж асуугаад байсан гэсэн /инээв/. Би олон жил айлын ганц хүүхэд байсан болохоор ээжээсээ бараг салдаггүй байлаа.

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлчээр 18-хан настайдаа төгсч байсан. Оюутан цагийн найзуудтайгаа хэр холбоотой байна?

-Ингээд дунд сургуулиа төгсөж, 15 настайдаа их сургуулийн оюутан болж байсан. Анги алгасаж суралцсан юм. Бусадтай нөхөрсөг, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа амардаг хүүхэд байсан. Их сургуулийн ангийнхан маань надад их дотно санагддаг. Ихэнхтэй нь холбоотой. Фээсбүүк, и-мэйлээр гээд л тааралдах бүртээ сонин сайхнаа хуучилдаг, урьдын л адил найз нөхдийн харилцаатай.

-Сэтгүүлч болох мөрөөдлийг тань юу “өдөөж” өгсөн бэ?

-Сэтгүүлч болох нь миний бүр хүүхэд насны л хүсэл мөрөөдөл. Тэр мөрөөдөлдөө би хүрсэн, мэргэжлээрээ ч оюутан ахуй цагаасаа ажилласан. Өөрийн хоёр ч бүтээлийг хэвлүүллээ. Цаашид ч мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Би сониуч хүүхэд байсан. Хүний амьдралын утга учрыг, хорвоо ертөнцийн мөн чанарыг бага байхаасаа л өөрийн өнцгөес хардаг байсан. Ээж маань ч миний хүслийг дэмжсэн.

-Оюутан байхдаа сонинд ажиллаж байсан болохоор “ам бүл наймуулаа, авдаг цалин зуу”-г урдаа гурваар нь давхарлаж тавиад амтархан зооглодогсон…

-(инээв…) Оюутан болсон үеэсээ л биеэ даахыг хичээж, ээжээсээ аль болох “татвар” нэхэхгүйг хичээдэг байлаа. Оюутан хүн л болсон хойно өлсөнө, ядарна. Гэхдээ би сонинд мэдээ, ярилцлага нийтлүүлж олсон мөнгөөрөө өөрийнхөө ходоодыг борлуулчихдаг байснаараа бахархдаг. Нэгдүгээр курс төгссөний дараа оюутны амраптаараа дадлага хийж анх удаа еөрийн хүчээр 2970 төгрөг олж байлаа шүү дээ. Мөнгөө авангуутаа шууд ажлын хажуугийн цайны газраас хуушуур авч идэж байсан маань санаанаас гардаггүй.

-Анхны ном “Өчигдөр”. Та үүндээ бүхий л өчигдрөө багтааж чадсан уу?

-Анх би хоёрдугаар курсын оюутан байхдаа “Үнэн” сонины албан ёсны сурвалжлагч болж байлаа. 16-хан настай байсан. Тэр хамт олны надад өгч байсан итгэлийг одоо ч би хайрлаж явдаг. Ажиллаж эхэлснээсээ хойш маш олон мэдээ, нийтлэлийг хэвлүүлжээ. Анх урлаг, соёлын албанд ажиллаж байхдаа Монголын бараг бүхий л олны танил эрхмүүдтэй ярилцлага хийсэн байсан.

Сургуулиа төгсөх жилдээ тэр ярилцлагуудаа эмхэтгэж “Өчигдөр” нэртэй номоо хэвлүүлж байсан юм. Номынхоо ард МХО-ны “Эрдэм” алтан медальт, Нийслэлийн шилдэг залуу алтан медальт энэ тэр гээд л хамаг цол гуншингаа бичиж байсан (хэ хэ хэ) Одоо эргээд бодоход жаахан ичмээр. Гэхдээ тэр бүхэн миний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг.

-Ээжээрээ их бахархдаг. Ээжийнхээ тухай яриач?

-Миний ээж дээд боловсролтой, насаараа улсын байгууллагад хөдөлмөрлөсөн, дотроосоо ч, гаднаасаа ч сайхан эмэгтэй бий. Би хүсэл мөрөөделтэй байх, түүнийхээ төлөө тэмцэх, тэвчээртэй байх гээд л маш олон гайхалтай зан чанарыг ээжээсээ суралцсан. Хамгийн гол нь хүн өөрөө өөртөө үнэнч байх ёстойг ээж маань л надад ойлгуулж өгсөн дөө.

-Таны нэг гоё үг байдаг. “Өчигдрөө би өөрөө босгосон учраас маргаашид минь хэн ч хошуу дүрэхийг би зөвшөөрөхгүй” гэж. Өчигдрөө дурсах хэр дуртай вэ. Хэрэв таны өчигдрийг компьютерт оруулаад “delete” хий, эсвэл “continue” хий гэвэл алийг нь сонгох байсан бэ?

-Өнөөдөр бол өчигдрийн үргэлжпэл. Тиймээс би “өчигдөр” бүхэндээ хайртай. Ер нь би өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдрахыг л хүсдэг. Хөндлөнгөөс хэн нэгэн миний амьдралд хошуу дүрэхэд дургүй. Яг би өөрөө өөрийнхөөрөө амьдарч байгаа шиг бусад хүмүүс ч өөрийн урдахь амьдралаа л харах ёстой. Гэтэл өөрийгөө яая гэж байж хүн рүү өлийж, өөлдөг хүмүүс олон байдаг шүү дээ. Өчигдрөө үзэн яддаггүй болохоор “delete” хийхгүй.

-Өөрийнхөө трансжендер гэдгийг хэзээнээс, хэрхэн мэдэрсэн бэ?

-Сэтгэл дотроо бол би бүх л цаг үеийн турш эмэгтэй хүн байсан. Манай нийгэм энэ талаархи мэдээлэл, мэдлэг дутмаг учраас яг учрыг нь ололгүй олон жил болсон. Тэгж явсаар 2007 оноос анх би өөртөө үнэнч, өөрийнхөөрөө амьдрах нь чухал юм байна гэж бодож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бусдыг хуурах нь яахав гэж бодъё, хамгийн гол нь өөрийгөө хуурах шиг гутамшиг байхгүй юм байна гэж бодсон. Тэгээд л өөртөө үнэнч байя, хүсэл, зүрх сэтгэлээ дагая гэж шийдсэн.

-Таныг илэн далангүй ярилцаж байгаад баяртай байна. Тэр үедээ гадуур нэг өдөр ч гэсэн эмэгтэй хүн шиг хувцаслаад явахсан гэж бодогддог л байсан байх даа?

-Тэгэлгүй яахав, маш их. Гэхдээ тухайн үед биелэшгүй зүйп мөрөөдөөд байгаа юм шиг л санагддаг байсан. Ерөөсеө одоогийн минь амьдрал миний хувьд хэзээ ч биелэмгүй үлгэр мэт санагддаг байлаа. Заримдаа би өнгөрснөө эргэж хараад гайхах үе олон. Яаж би энд хүрээд ирэв ээ гэж. Тийм ихийг даван туулах эрч хүч, тэвчээр, янз бүрийн доромжлолыг тэсэх сэттэлийн хатхаанаас надад ирж байсан юм бол гэж боддог. Ямар ч байсан би итгэлээрээ гэрэл хийж, мөрөөдлийнхөө төлөө тэвчээртэй алхаад л байснаа мэднэ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Хүн гоё мөрөөдөлтэй, түүндээ хүрэх чин хүсэлтэй, бас тэвчээртэй байхад хүрч боломгүй зүйл байдаггүй юм байна гэж бодож байна.  Одоо ч би зөндөө мөрөөдөлтэй, түүндээ хүрнэ гээд л тэмцэж байна. Мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй байх нь амьдралыг илүү өнгөлөг гоё болгодог юм билээ.

-Тухайн үед гэр бүл болон найз нөхөд, ажлын хамт олон яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж анх бүх зүйл хэцүү байсан. Эхлээд би өөрөө өөртэйгээ тэмцсэн, дараа нь гэр бүлийнхэнтэйгээ тэмцсэн, мөн ангийн найзууд, ажлын хүрээнийхэн гээд л тэмцсэн. Эцэстээ бүр бүхэл бүтэн нийгэмтэй тэмцэх шаардлага гарч ирсэн. Өөрийнхөө хэмжээнд өөрийгөө илэрхийлсэн, тэмцсэн, чадах бүхнээ л хийсэн. Гэхдээ хар амиа бодоогүй. Надаас өөр олон ийм охид бий, би үзэл бодлоо илэрхийлснээр тэдэнд бас тус болно гэж бодож байсан. Трансжендэр бэлгийн чиг баримжааны тухай өөрөө ч сайн мэдээлэлгүй хэрнээ Монголын нийгэмд анх энэ талаархи шинэ хуудас нээсэндээ би өөртөө баярладаг.

-Анх ижил хүйстэн залуугаас ярилцлага авахаар явж байсныг санаж байна. Тэр хүнтэй уулзаад л өөрийгөө бүрэн илрүүлсэн байх гэж надад санагддаг?

-Надад давуу талууд байсан. Жишээ нь, би ажлаа хийхийн далимд Монголд цор ганцаараа биш гэдгийг олж мэдсэн. Хамгийн анх гей залуутай ярилцлага хийж байсан тухай та асууж байх шиг байна. Тэр үед би Монголын гей залуучууд болон тэдний дунд ХДХВ, ДОХ-ын өвчлөл их байгаа тухай асуудал хөндсөн нийтлэл бичих даалгавар авчихсан байсан юм. Тэгээд л хайж сурагласаар нэгэн гей залуутай ярилцлага хийх болсон нь ажлын ч, амины ч шинж чанартай уулзалт байсан (инээв).

-Баримтат кинонд та л ганцаараа нүүрээ харуулж, бас өөрийн дуу хоолойгоор ярьж байсан. Яаж тэгж зориглосон бэ?

-Нэгэнт л би цоо шинэ сэдэв, хуудас хөндөж эхлүүлсэн учраас чадал хүрэх бүх зүйлээ Монголын нийгэмд хийнэ гэсэн бодолтой байсан. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Тэгээд ч өөрийнхөө энэ байдпаас болж ажил төрлөөсөө хүртэл гарчихсан байсан үе. Хэн нэгнээс нуугдаж амьдардгаа төгсгөл болгоё, шууд өөрийгөө илчлэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд Монголын ЛГБТ төвөөс хийсэн “Эрх чөлөөний цаадахь худал хуурмаг” баримтат кинонд оролцож өөрийн амсаж туулсан доромжлолын тухай нийгэмд хандаж ярьсан.

Тэгснээрээ хүмүүс юу хийж байгаагаа, ямар олон гэм зэмгүй залуусыг ямар ч шалтгаангүйгээр сэтгэл зүйн тамд хашиж байгаагаа ойлгож, ухаараасай гэж хүссэн. Яахав, би шууд л өөрийн эрэгтэй дуу хоолойгоор ярьсан. Угаасаа элдэвлэж, маяглах хүсэл ч байгаагүй. Тэгж суух сэтгэл зүй ч байгаагүй юм. Кино орон даяар цацагдсаны дараа найзууд ээж рүү залгаж намайг эмэгтэй хувцастай зурагтаар ярьж байна гэж хэлснээс эхлээд олон хүн намайг таньсан. Тийм зүйл болох л ёстой байсан, тийм цаг үеийг би давах ёстой байсан.

-Ийм явдал болсны дараах таны сэтгэгдэл?

-Би тэгж зоригтой шийдвэрүүд гаргаж байсан нь миний хайртай, дотны хүмүүст муугаар нөлөөлж байсан. Ганцхан өөрийгөө бустэднийгч бусдын ярианы, тэнэг харцных нь бай болгож байсан. Гэлээ гээд тэд маань надад гомдоллоогүй, харин ч дор бүртээ намайг дэмжиж, өмгөөлж байсанд нь би талархах үүрэгтэй. Яагаад гэвэл миний дотны хүмүүс бүгдээрээ намайг юу ч буруу хийгээгүйг, ерөөсөө үүнд хэн ч буруугүйг ойлгосон.

-Одоо ямар чиглэлээр суралцаж байна вэ. Ангийнхан чинь эмэгтэй гэж боддог байх даа?

-Нидерланд улсад анх хөл тавихдаа л би эмэгтэй хүн байсан. Бүгд намайг эмэгтэй хүний хувиар маань харилцдаг. Бичиг баримтны маань зураг, мэдээллүүд хүртэл эмэгтэй. Би Амстердамын Загварын Академи (Amsterdam Fashion Асаdemу)-дэлсэж орохоор бэлтгэлээ хийж байна.

-Та өөрийгөө Австралид байгаагаар мэдээлдэг байсан?

-Би Австралид байгаагүй. Аюулгүй байдлын үүднээс тийм мэдээлэл өгч байсан юм.

-Таныг гей мисс гэгдээд олонд ил болоод ирэхээр хүмүүс янз янзаар дайрч давшилж байсан. Иймээс эх орондоо нэг хэсэгтээ ирэхгүй юм шиг санагддаг?

-Гей мисс гэдэг тодотгол бол үзэл бодлоо бусдад хүргэхэд ашигласан жижигхэн зүйл л дээ. Ямар нэгэн сонирхол татах зүйлтэй байж л хүмүүс миний ярилцлагыг уншиж, үгийг маань сонсох байсан. Бодсоноор ч болсон. Гол нь би анхнаасаа болох бүх зүйлийг таамаглаж байсан. Тиймээс хүмүүсийн янз бүрийн хандлагыг болох ёстой зүйл мэтээр хүлээж авдаг байлаа. Тэр тусмаа би Монгол хүн гэдгээрээ, Монгол эх орноороо дандаа бахархаж явдаг. Тэр нийгэм надад хүнээрээ амьдрах боломж олгоогүй болохоос эх оронд мааиь буруу юу байх билээ дээ. Арван жилийн дараа ч юм уу очиж амраад буцна гэж боддог.

-Монголчууд хэр байдаг бол, тааралдаж байна уу?

-Недерланд бол хүний эрх талаасаа дэлхийд бараг нэгдүгээрт бичигддэг улс. Ялангуяа ижил хүйстэн хүмүүсийн гэрлэх, ил тод амьдрахыг хуулиараа хүлээн зөвшөөрсөн улс. Ерөнхийдөө Нидерлэндад олон монголчууд байдаг. Анх ирсэн жилээ монголчуудын шинэ жилийн арга хэмжээнд очсон. Бүгд их сайхан хүлээж авсан. Түүнээс байнгын харилцаатай байдаггүй.

-Яагаад нэрээ сольсон бэ?

-Миний бичиг баримтны нэр эмэгтэй л дээ. Би өөрийгөө ээжийнхээ нэрээр нэрлээд бичиг баримтаа авсан. Ээжийн нэр их урт болохоор эндхийнхэн хэлж чадахгүй намайг Юна гээд байсан л даа, анх. Тэрнээс нь би санаа аваад өөрийнхөө товч нэрийг Юна гэх болсон.

-Эрэгтэй амьдралаар амьдарч байхдаа эмэгтэй хүнтэй сексдэж үзсэн үү?

-Охидуудтай их найрсаг байдаг байсан. Мэдээж сексийн харилцаа ч байсан. Гол нь тэднээс сэтгэл ханамж авч байсан уу, үгүй юу гэдэг л чухал шүү дээ.

-Тэгвэл та таашаал авч үзээгүй гэсэн үгүү?

-Өнөөдрийг хүртэл би сексийн замбараагүй харилцаатай байгаагүй. Би өөрийгөө эмэгтэй гэж бодож байсан учраас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороход өөрийгөө эмэгтэй юм шигээр мэдэрч байсан. Гэхдээ ийм харьцаа олон байгаагүй, олон ч давтагдаагүй. Нэгэнт болсон зүйлийг нуугаад байх шаардлага байхгүй. Би эмэгтэй хүн, би эмэгтэй хүнтэй лесби маягаар харьцсан гэдэг утгаар нь хүлээж авсан.

-Анх гей харьцаанд ороход ямар байсан бэ?

-Мэдээж хэрэг анх би өөрийнхөө эрэгтэй хүнд татагдаад байгаа шалтгааныг гей залуу учраас эрэгтэй хүнд татагдаад байна гэж бодож байсан. Тиймээс гей залуустай найзалдаг байсан. Эргээд харахад би яалт ч үгүй эмэгтэй хүн байсан учраас гей залууд татагдаад байгаагаа мэдэрсэн. Тухайн үед энэ талын ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас, мөн би өөрөө гей учраас эрэгтэй хүнд татагддаг юм байна аа гэж андуурсан байсан. Одоо ч гэсэн надад хамгийн сайн гей найзууд байна. Хамгийн гоё дурсамжуудын нэг гэж боддог.

-Найз залуутай болж амжсан уу?

-Яг одоо ганц биеэрээ амьдарч байна. Уулздаг хүн байгаа ч урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сүүлийн саруудад бүх анхаарлаа хичээл номондоо хандуулана гэж шийдсэн.

-Таныг 15 саяар хүйс солиулах мэс засал хийлгэх гэж байгаа тухай цацагдаж байсан. Үнэн үү?

-Хүйс солих мэс заслын талаар би илүү тодотгож ярих ёстой байх. Учир нь манайхны энэ талаархи бодол үнэхээр буруу. Мөнгө л байвал маргааш гүйж очоод хүйсээ солиулчих юм шиг, тэгээд нөгөөдөр нь гудамжаар гунхаад явж байх юм шигээр төсөөлдөг. Үнэндээ тийм биш. Хөндлөнгөөс сонсоход зүгээр л нэг бэлэг эрхтэнг солиод өнгөрөх юм шиг санагдавч үнэндээ хүнд төрлийн мэс засаллдаа. Хүний бүх эд эрхтэн, эсүүд өөр хоорондоо уялдаатай байдаг учраас нэг эрхтэнд орсон өөрчлөлт бусад бүх эрхтнүүддээ нөлөөлдөг.

Жишээ нь эр бэлэг эрхтнийг эм болгож өөрчилснөер биеийн бусад бүх эрхтэний үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орно гэсэн үг. Тиймээс ямар ч бэлтгэлгүйгээр хүйс солих мэс засалд орсны дараа бусад эрхтнүүд нь шинэ эрхтнээ хүлээж авахгүй байх, ачаалал нь хэт ихсэх зэргээс шалтгаалж маш олон төрлийн хүндрэл үүсэх нь бий.

-Хүйс солихоос өмнөх эмчилгээний үе шатыг тайлбарлах уу?

-Тиймээс хүйс солих мэс заслын өмнө маш удаан хугацааны бэлтгэл эмчилгээ шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бие организмыг бүхэлд нь шинэ эрхтнээ хүлээж авахад нь бэлдсэний дараагаар мэс ажилбарыг хийдэг гэсэн үг. Ерөнхийдөө удаан хугацааны гормоны эмчилгээ л дээ. Тэр эмчилгээг хийлгэхгүйгээр мэс ажилбарт орох нь амь насаа алдах, мэс заслын дараахь хүндрэлийг давж чадалгүй амиа хорлох зэрэг олон эрсдэлд хүргэнэ. Ийм харамсалтай тохиолдлууд ч олон.

Миний хувьд эмчилгээний маань үе шат дарааллын дагуу маш амжилттай хийгдэж байгаа. Энэ онд мэс засалдаа орох шийдвэрээ ч бараг авсан.

-Таны бэлэг эрхтэн донор болох боломтой юу?

-Боломж байхгүй. Буцаагаад тэрүүгээр эм бэлэг эрхтэн хийчихдэг. Тиймээс тайрч аваад хаячихдаг юм шигээр ойлгох нь хамгийн буруу л даа.

-Мэс заслын дараа эргээд охин болно гэж гэсэн үг үү?

-Би эрэгтэй хүний амьдралаар амьдарч үзсэн эмэгтэй хүн. Эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон юм биш, харин эргээд эмэгтэй хүнийхээ амьдралд эргэн ирсэн бүсгүй гэж өөрийгөө боддог. Би өөртөө байх ёстойг л эргүүлэн авч байгаа юм

-Хүүхэд төрүүлэх боломж бүрдэх үү?

-Янз бүрийн боломж бүрдэж болно. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үе маш их зүйл өөрчлөгдөж хөгжиж байна. Магадгүй нэг өдөр би хүүхэд тээгээд сууж байх ч юм бил үү. Ирээдүйд болох зүйлийг тааж хэлэх аргагүй ээ. Одоогоор тэр тухай яг нарийн бодож төлөвлөсөн юм алга. Ямар ч байсан хүүхэдтэй болно гэж боддог. Ямар аргаар гэдэг нь сонин биш. Ямар ч байсан би зөндөө олон хүүхэдтэй болно гэж боддог.

-Анх гарч ирж байсан трансжендэр охин, одоогийн Юна хоёрын ялгаа?

-Мэдээж би өөрийнхөө өнгөрснийг хардаг л даа. Гурван жилийн өмнө би толгойдоо хиймэл үс зүүчихсэн, нүүрээ аймаар зузаан будаад, янз бүрийн хувцас өмсөөд өөрийгөө гоё харагдаж байна гэж боддог байсан. Одоо би юу гэж бодож байна вэ гэхээр эмэгтэй хүн байна гэдэг чинь гоё даашинз өмсөөд нүүрэндээ баахан будаг нялаад эмэгтэй хүн болчихно гэж байдаггүй юм байна.

Эмэгтэй хүний үнэ цэнэ гэдэг чинь дотроо байдаг юм байна. Харагдах байдал бол ерөөсөө чухал биш гэж би боддог болсон. Өнгөрснөө зурагнаас харахад хичнээн хиймэл үстэй, аймаар будсан ч гэсэн дурсамжиндаа хамгийн их хайртай. Тухайн үед би өөрөө өөртөө таалагдаад л тэгж явж байсан учраас хиймэл үстэй, нүүрээ хуруу зузаан буддаг байсан тэр үеэсээ би ичдэггүй. Хорь гаруй жилийн эрэгтэй хүний амьдралаа өөрчлөхийн тулд үсээ ургуулах, хүний нүдэнд яаж цэвэрхэн харагдах вэ, ямар хувцас өмсөх вэ гэсэн өндөр шаардлага гарсан.

Тийм ч учраас даруухан, гоё эмэггэй болъё гэж бодсон. Миний эргэн тойрон дохь хайрлаж хүндэлдэг эмэгтэйчүүд бүгдээрээ л тийм эмэгтэй. Тухайн үедээ би өөрөө өөртөө таалагдаад явж байсан учраас өнгөрсөндөө би хайртай. Надад маш их хугацаа хэрэгтэй байсан. Тодорхой хугацааны ард гарсан. Надад зөндөө он жилүүд байгаа болохоор би улам л гоё эмэггэй, ухаалаг эмэгтэй болохын төлөө хичээж байгаа.

-Анхны хайрын тухайд?

-Анхны хайр минь гей залуу байсан. Албан ёсоор үерхэж, түүнийг хайраа гэж дуудаж, эрэгтэй хүнээр өөрийгөө хайраа гэж дуудуулсан тэр залуу минь миний анхны хайр байсан. Одоо бодоход тэр гей нь хамаагүй миний хувьд эр хүн л байсан. Миний амьдралын гоё дурсамж учраас.

-Гэрэл зураг таны хобби юу?

-Их сургуульд сурч байхад фото сэтгүүл зүйн хичээл орж байсан. Иймээс өөрийнхөө энгийн өдрийн гэрэл зургийг буулгаад блогтоо оруулж байгаа. Үнэндээ миний шинэ дүр төрх, ямар эмэгтэй болсныг монголчууд олж хараагүй байгаа. Яагаад гэвэл би зурагнуудаа нууцлалтай болгосон доо. Би нэг зүйлийг сонирхуулж яръя гэж бодож байна. Нидерланд улсад загвар өмсөгчийн чиглэлээр ажиллах гараагаа тавьж байгаа. Яагаад гэвэл өндөр хөпжилтэй орнуудад загварын ертөнц трансжендер эмэгтэйчүүдэд нээлттэй байдаг. Хамгийн сүүлд Унгарын алдартай гэрэл зурагчин Szilvi Toth гэдэг эмэгтэйтэй хамтарч ажилласан. Дөнгөж эхлэлээ тавьж байгаа гэхэд азтай байгаадаа баярлаж байгаа. Яг одоогоор бол нэлээн хэдэн удаа загварын агентлагуудтай уулзалт хийгээд явж байна. Тэр дунаас аль нэгэнтэй нь гэрээ байгуулаад цаашдаа хамтарч ажиллах байх. Гэхдээ мэдээж хэрэг зүгээр л миний хобби л доо.

-Гэхдээ таны блогт дэмжсэн хандлага их байсан нь гайхалтай санагддаг?

-Би блог бичдэг болсноор бараг таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Блогоороо дамжуулж өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийн тухай бодлоо хуваалцъя гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд 150 мянга гаруй хүн зочилсон байна билээ. Өдөр болгон тоо нэмэгдээд өдөр болгон Монголын залуучуудын мэдлэгийн хүрээ тэлэгдээд миний ертөнцөөр аялаад намайг ойлгоод дэмжиж байгаад би баяртай байдаг. Миний блогийг уншсанаар надтай холбоо тогтоож байгаа нь зөвхөн надад хэрэгтэй зүйл биш. Олон трансжендэр охидуудад өөрөөрөө дамжуулж маш их буян хийж байгаа гэж би өөрийгөө бодсон.

-Олон эмэгтэй хүн загвар өмсөгч болохыг мөрөөддөг ч тэр бүр боломж олддоггүй. Тэгэхээр та их азтай юм аа?

-Өндөр хөгжилтэй барууны орнуудэд трансжендэр модель охидууд зөндөө амжилттай ажиллаж байгаа. Тэр утгаараа шинэ нийгэм намайг сайхан хүлээн авч байгаа. Гэхдээ би өөрийгөө мэдээж супермодель болсон гэж хэлж чадахгүй, дөнгөж эхлэлээ тавьж байгаа гэхэд би маш их азтай байгаа. Цаашид хичээнэ ээ. Загвар бол залуу насны л ажил гэж би бодож байгаа. Түүнээс биш зохиолч ч юм уу сэтгүүлч болох том том зорилготой байгаа.

-Та төвөнхийн асуудлаа яаж шийдэв?

-Мэдээж эрэгтэй хүний бие организм эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг бүгд мэднэ. Харин би азтай, ээжээсээ төрөхдөө эмэгтэйлэг дүр төрхтэй, эмэгтэйлэг бие галбиртай төрчихсөн. Хэрвээ би эрэгтэйлэг байсан бол өнөөдөр маш их мэс засалд орно гээд сууж байх байсан. Төвөнхийг мэс заслын аргаар авахуулсан. Төвөнх авахуулах нь олгойны мэс засалтай адилхан. Мэдээж хялбар гэж хэлж болохгүй байх л даа. Энд бол олгой авахтай адил энгийн гэж ойлгогддог л доо.

-Тэгэхээр Нидерландад авахуулсан хэрэг үү. Ханшийг нь сонирхож болох уу?

-Нидерландад төвөнх авахуулах мэс засал энгийн зүйл. Ямар ч өндөр үнэ өртөг байхгүй. Би хямдхан авахуулсан. Мэдээж үнэ өртөг байлгүй яахав. Нэг зүйлийг хэлмээр байна. Хүмүүс намайг мэс засалд их орсон, тэгээд өөр болсон гэж боддог юм шиг байна. Миний байгаа байдал ээжээсээ төрсөн бие махбодь маань шүү дээ.

-Ээж, дүүгээ их санаж байгаа байх. Тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?

-Хорвоо дээрх ганц дүүгээ маш их санадаг, ээжийгээ, эмээгээ, ах нар, эгчийгээ аймшигтай ихээр санадаг. Гэхдээ миний урдаа тавьсан зорилго байгаа учраас зорилгодоо хүрээд маш хүчирхэг эмэгтэй болсны дараа хайртай бүх хүмүүстэйгээ уулзана гэдэгтээ итгэлтэй байдаг. Тиймээс би сэтгэл санаагаар дандаа хүчирхэг байхыг хичээдэг. Нэгдүгээрт дүүгийн маань ойлгох нас болоогүй, жаахан байгаа.

Ойлгуулж байна гээд элдэв бусын юм яриад толгойг нь эргүүлээд байх шаардлагагүй. Миний хайртай хүмүүс намайг байгаагаар минь хүлээн авч чадсан. Миний сэтгэл эмзэглүүлсэн сэдэв ээжийгээ, дүүгээ маш их санаж байна. Ээжийгээ би маш их гомдоосон. Байнга холбоотой байж чаддаггүй. Дандаа холбоотой байхаар сэтгэл зүйн хувьд надад маш их хэцүү байдаг. Би дөнгөж хорь гаруй настай залуу хүн шүү дээ. Жилдээ би цөөхөн удаа л ээж, дүүтэйгээ утсаар ярьдаг. Удахгүй хамгийн том хүсэл мөрөөдлөө биелүүлээд нэг л мэдэхэд ирнэ гэдгээ мэднэ.

-Эрэгтэй байхдаа үл ялиг сахалтай байсан?

-Гормоны эмчилгээ хийлгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Миний бүх үс ургалт зогссон. Хүмүүс амар зүйл мэтээр ойлгоод байдаг. Гормон уугаад л энэ ийм өөр болсон гэж хялбараар санаад байдаг нь надад аймаар санагддаг. Яагаад гэвэл би эрүүл мэндийн хувьд маш ихээр хохирч байгаа. Би эрүүл мэндээ бодолгүй уусан болхооор тэрнээс илүү хохирлыг амсч байгаа. Тэгэхгүй бол болохгүй.

-Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна?

-Би яг одоо залуу ядуу хүн шүү дээ. Бусдаас илүү баярхах янз бүрийн юм байхгүй. Нидерландын Засгийн газраас Амстердам хотын төвд байр өгсөн. Тиймээс үнэтэй байранд амьдарч байгаадаа маш их баярладаг. Хоёрдугаарт би оюутны тэтгэлэг авдаг. Тэтгэлгийнхээ мөнгийг бүх зүйлдээ хүргэх шаардлагтай, хүргэж ч амьдарч байна даа.

-Эмэгтэй байхын сайхан нь юу вэ?

-Эмэгтэй хүн болж төрнө гэдэг ерөөсөө үнэлж боломгүй маш том шагнал. Тиймээс өөрөө өөртөө талархаж, өөрийгөө үнэ цэнэтэй байлгаж, өөрийгөө үнэлдэг байх ёстой гэж ойлгодог. Эмэгтэй хүн байна гэдэг өөрөө гайхамшиг шүү дээ. Эмэгтэй хүн, хүн бүтээдэг болохоор бурханаас ил үү.

-Нүүрээр тань их юм гардаг байсан. Гоо сайхандаа хэрэглэдэг бүтээгдэхүүнийг сонирхвол?

-Эмзэг төрлийн арьстай учир сүүлийн үед ойр зуур гарахдаа нүүрээ будахаас татгалздаг болсон. Нүүрээр гардаг асуудалтай гурван жил тэмцлээ. Одоо нүүрэндээ сэтгэл хангалуун байдаг. Нүүрний шингэн энгэсэгийг илүү хэрэглэдэг. Тиймээс Chanel, Clinique, Vichy-r хэрэглэдэг.

-Өмнөх дуу хоолой, одоогийн Юна хоёрын дуу хоолойнд өөрчлөлт орсон байна.

-Мэдээж хүн хооронын харилцаанд хэл яриа гэдэг хамгийн чухал үүрэгтэй. Транс охидын хувьд дуу хоолой гэдэг хамгийн эмзэг сэдэв байдаг. Би чинь бүр телевизийн мэдээ хүртэл уншдаг байсан, нэлээд баргил хоолойтой байсан болохоор дотны маань хүмүүст миний дуу хоолойны өөрчлөлт их содон санагддаг шиг байгаа юм. Гэхдээ бусдад өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж чадаж л байвал үнэндээ арслан шиг архирна уу, хэрээ шиг гуаглана уу, хэнд ч хамаагүй. Миний дуу хоолойны хувьд хүмүүс өөрчлөгдсөн байна гэж хэлдэг л дээ. Гормоны эмчилгээ энэ тэр гээд л нөлөөлөх хүчин зүйлүүд бий учраас тэр юм болов уу даа.

-Эмэгтэй хүний гоо сайхны чухал хэсэг хөх байдаг. Үүнд та хэрхэн анхаарч байна?

-Гормон уухаар гормоны нөлөөгөөр хөх ургадаг. Дунд сургуулийн охидын хөх ургаж эхэлдэг шиг ургаж байгаа. Жил гаруйн хугацаанд тодорхой хэмжээнд ургаж байна.

-Тан шиг ил гарч ирээгүй трансжендэр охиддоо юу хэлэх вэ. Магадгүй таны хариулт тэдэнд чухал байх?

-Сайхан асуулт байна. Монголд мэдээж хэрэг айгаад, аймшигтай нийгэм учраас гадуур цуглаад ил гарч чадахгүй нь зөндөө байгаа. Тэр охидыг над шиг битгий доромжлуулаасай, над шиг өчнөөн cap жилээр битгий шаналасай гэж боддог учраас би өнөөдөр блог хөтөлдөг. Ярилцлага өгдөг, өөрийнхөө амьдралыг дэлгээд тавьсан юм шиг ил байлгадаг. Тэр нь надад ямар ч ашиггүй. Надад 50 төгрөг ч ирээд наалддаггүй шүү дээ. Трансжендэр охидуудаа гоё байгаасай гэж боддог. Тиймээс өөрөө өөртөө итгэлтэй, өөрөө өөртөө үнэнч байж чадах юм бол биелэхгүй зүйл энэ хорвоод байдагтүй юм. Энэ хорвоод бүх зүйл болж бүтээхээр хийгдсэн байгаа. Тиймээс транс охиддоо хандаж, өөрөөрөө л бай, битгий өөртөө стресс хураа гэж хэлмээр байна.

-Цаашдын хүсэл?

-Хөндлөнгөөс харахад хүссэндээ хүрсэн юм шиг. Миний бодлоор миний амьдрал дөнгөж одоо л эхлэх гэж байна. Би өөрийнхөө байх ёстой байр сууринд ирэхийн тулд маш их тэмцлээ, маш их зүйлийн ард гарлаа. Тэр бүхэн минь надад ирж байна. Надад төлөвлөсөн ажлууд, хүсэл мөрөөдөл байгаа. Цаашид маш их мундаг ажил хийнэ. Бусдын төлөө чадах бүх зүйлээ хийх болно. Хүний эрхийн төлөө өөрийнхөө дуу хоолойгоор чадах бүхнээ хийнэ гэж хүсдэг.

-Ярилцсанд их баярлалаа. Танд амжилт хүсье.

Намайг яриагаа буулгөх зуур тэрээр амандаа дуу аялан, цагийг ашиглан хоолоо бэлдэх нь хүртэл яг л нөгөөх хуучин хэвээрээ санагдсан шүү. Хүн зорьсноо заавал бүтээхийн тулд Юна шиг ирмүүн дайчин байх хэрэгтэй. Түүнтэй ярилцаж байхад ирээдүйдээ үнэхээр итгэл төгс байсан нь бахархмаар байлаа.

П.Мөөг
Эх сурвалж: “Болсон явдал”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих