“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас “CREATIVE STUDENT SCHOLARSHIP” нэрийн дор оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь залуу боловсон хүчний бүтээлч сэтгэлгээг нээн хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК оролцож байна. Компанийн 20 жил энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг нь  “CREATIVE STUDENT SCHOLARSHIP” тэтгэлэгт хөтөлбөр аж.

“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

 

 

Тус хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Жем Интернэшнл” ХХК болон СЭЗИС нь энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж, СЭЗИС-ийн оюутнуудын дунд хэрэгжих “Creative student” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зохион байгуулалт, үйл явц, үр ашгийн талаар хэлэлцсэн юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.