Ж.Энхбаяр: Зээл авсан нь зохисгүй зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд бүрэн барагдуулсан

15756041545de9cfba3cc7bУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сонгуулийн хуулиар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид найм дахь удаагаа УИХ-ын сонгуулиа өгөх гэж байна. Өмнөх долоон сонгууль долоон өөр хуулиар явагдаж байсан. Би алдаагүй бол дөрвөн удаа мажоритар, гурван удаа пропорциональ системээр сонгууль явуулсан. Системтэй холбоотой маргаан явсан учраас ҮХЦ-ээр асуудлыг хэлэлцээд мажоритар буюу шууд хүнээ дугуйлах систем нь Үндсэн хуульд нийцэх ёстой гэж үзсэн. Үүнээс хойш өргөн барьсан хуулиуд дандаа мажоритар системтэй явж байгаа.

2016 оны сонгуулийн хууль жижиг 76 буюу мажоритараар явсан. Энэ 2020 оны сонгууль бас мажоритар дээр суурилж явагдана. Мажоритар систем дотроо тав орчим хувилбар байгаа. Жижиг 76, улс нэг тойрог, тойргийг бүсчлэх, өнөөдөр өргөн барьж байгаа 50:26, 60:16 хувилбар ч юм уу. Мэдээж хуулийг хэрэглэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль батлагдсанаар үүсэх үр дагаваруудыг тооцож үздэг.

ҮХЦ-д бид бас асуудал тавина. Үндсэн хуультай зөрчил үүсэх эсэхийг тодруулж шалгана. Ингээд хэлэлцүүлгийн явцад дүгнэлт авах боломжтой. Саяхан Үндсэн хуулиа шинэчилж чадлаа. Энэ хууль маань сонгуулийн өмнөхөн бүрэн хэрэгжээд явна. Тиймээс Үндсэн хуульдаа нийцүүлсэн сонгуулийн хууль батлах ёстой.” Гэв.

Мөн тэрбээр “Миний тодорхой хувь эзэмшиж байсан компани ХАА-н яамны төсөлд хамрагдаад зээл авсан байсан. Миний хувьд үүнийг зохисгүй зүйл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд жил  зургаан сарын өмнө бүрэн барагдуулсан. Надтай холбоотой ямар нэг өр зээлийн асуудал одоо байхгүй. Улс төрийн маягаар харлуулах ажлууд явж байгаа” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих