Төрийн золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэл өгчээ

15803649265e32747e5890eУлсын онцгой комисс өнөөдөр хуралдана. Хуралдаанаар цагаан сарыг хэрхэн тэмдэглэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагаан сараар төрийн золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.

Эл чиглэлийн дагуу өнөөдөр хуралдаж, Улсын онцгой комисс шийдвэрээ гаргана.

Хурлын шийдвэрийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх болно.

Сануулахад, БНХАУ-д дэгдээд буй коронавирусын улмаас сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, мөн олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих