Татварын ерөнхий газрын дарга мэт аашлагч дэд даргын алба

Уг  нь бол Засгийн газраас Татварын ерөнхий газрын даргаар Б.Баттөмөрийг  томилсон ч анхнаасаа энэ газар дэд дарга Ч.Жигжидийн мэдэлд нууцхан очсон нь одоо бүр ил болов.

Ардчилсан намын “хэлтэрхий” тэрээр нэг намын анд Сангийн сайд асан Ц.Баярцогтын нөлөөнд Татварын байгууллагын дэд даргаар ажиллаж буй хэдий ч  “Их сансан газар есөн шөнө хоосон” гэдэг үлгэрийг эвдэн дэд  даргын суудлаас татварын байгууллагыг  ерөнхийд нь захиран, тушааж,  удирдаж болдгыг батлан,  өөрийн мөрөөдлийг биелүүлэн ажиллаж байгаа нь нууц биш ил болсон. Чухамдаа  дүүрэг, аймаг, нийслэлийн татварын хэлтэс дотор ерөнхий газрын өөрийн булхай ноог илтгэн, хээв нэг хэлж дөнгөх улсуудыг сэлгэн, сэлгээн дунд бас ч гэж зүгээр байхгүй зарим нэгийн хэл амаар доромжилж хар баасан гарагийг сануулан сууна. Ар гэрийн амьдралаа ч тогтвортой, ул суурьтай авч явж чаддагүй мань эр ажил дээрээ Ц, Х гэх хоёр ч нууц бүсгүйтэй бөгөөд ажил албаныханаасаа ч ичиж зовохоо больж, ёстой л нэг “цайрна” гээч нь болсон аж.

Ийм л хүмүүс төрийн хашиж, эрх мэдэл, албан тушаалаар далайлган татвар төлөгч биднээс загнаж, зандарч,  хурааж авсан хэдэн халтар төгрөгөөр Татварын байгууллагын дэд дарга Ч.Жигжид өөртөө байшин барьж буй нь энэ аж.

А.Сугар


URL:

Сэтгэгдэл бичих