Тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ

14Манай улс корона вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар гарсан бүсэд зорчсон, халуурсан, суулгасан гэх ерөнхий шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусгаарлаж байгаа. ХӨСҮТ-ийн мэдээллээр БНХАУ-д вирус бүртгэгдсэн өдрөөс эхлэн 2700 гаруй иргэнийг хяналтад авч, 900 орчим иргэнийг тусгаарлажээ. Тусгаарлалтад байх нийт зардлыг тухайн иргэн бүрэн барагдуулахыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн билээ. Гэтэл иргэд дээрх шийдвэрийг биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүйг байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга н.Ууганбаяр хэллээ. Тэрээр мөн “14 хоногын тусгаарлах хугацаа дуусаж байгаа зарим газрууд бий. Тухайлбал, өнөөдөр тусгаарлах хугацаа дууссан зарим иргэд гарна. Одоогын байдлаар тэнд тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөөгүй байна. Хэрэв энэ асуудал дээр хойрго хандах юм бол таны хаягаар, таны гэрт төлбөрийн хуудас очно. Цаашлаад хууль хяналтын байгууллагаар энэ асуудал яригдах болно. Дараа дараагийн хүмүүсийг татан авахад хүндрэл учраад байна” гэлээ.
Манай улсад зориулалтын тусгаарлах байр байдаггүй учир эмнэлэг сувилал болон амралтын газруудыг чөлөөлж дээрх иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Тиймээс тусгаарлах байрны нэг өдрийн төлбөр 40-50 мянган төгрөгийн үнэтэй юм. Сувиллын зориулалттай байранд өвчтэй, өндөр настай, жирэмсэн, гадаад оронд очиж хагалгаанд орсон хүмүүсийг байрлуулж байна. Харин эмнэлэгт архаг хууч өвчтэй, халдварын ерөнхий шинж тэмдэгтэй иргэдийг байрлуулж, халдвар гарсан бүсэд зорчсон ч биеийн байдал нь тогтвортой байгаа иргэдийг амралтын газар байрлуулж байна. Иргэд үүрэг эрхийнхээ дагуу төлбөрөө төлөхгүй мөн тусгаарлалтад байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргаж байгааг ЦЕГ-аас мэдээлж байна.
ЦЕГ-ын албаны дарга хурандаа н.Амгалан : “Энэ гаргаж байгаа зөрчил, дутагдал үйлдлээ баримтжуулах ажиллагаа хийж байгаа. Хязгаарлалтын хугацаа дуусаад шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцно” хэмээж байна. ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэг гэх 10 гаруй газарт  тусгаарлах байрыг бэлтгэж, орны тоогоо 2000-д хүргээд байна. Мөн дүүргийн эмнэлгүүдийн нэг орны 1,5 хувийг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлтгэжээ. Эрүүл мэндийн яамны, эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал хэлэхдээ “Тусгаарлах байрнуудын орны тоог байнга нэмж байна” гэв.

URL:

Сэтгэгдэл бичих