“Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв”-ийг татан буулгавал төсвийн мөнгө хэмнэнэ

10810

Харин ч аргаа олчихсон төрийн албан хаагч нарыг үнэн нүүр царайг илчилж яваа толь юм. “Гэр бүл, хөгжлийн төв” гэдэг газар дээр Загдаа лайв хийв. Мэргэжилтэн хүүхнүүд барьж идэх нь ээ. Лайв хийж нэр төрд халдвал шүүхэд хандана ч гэх шиг.
-
Тэдний нэр хүнд гэж юу байдаг юм бэ. Ямар хүнийг нэр төртэй хүн гэдэг вэ гэхээр бусдын төлөө ажилладаг, зүрх сэтгэлтэй Загдаа шиг хүмүүсийг нэр төртэй гэдэг юм.
Харин ч эсрэгээрээ иргэн Загдаагийн нэр төрд халдаж байна лээ.

“Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв”-ийн тэр гоё оффисыг иргэн Загдаад өгөөд гудамжнаас олж ирсэн иргэдтэй нь оруулбал шударга ёсонд нийцнэ. Төрөөр тэжээгдсэн тэр мэргэжилтэн хүүхнүүд 200-300 хүнийг өвөл хөлдөж үхэхээс аварсан уу, гэр бүл, хүүхдийн төлөө юу хийсэн юм бэ.
-
Ийм балай орон тоо бөглөсөн газрыг татан буулгавал төсвийн мөнгө хэмнэнэ.
-
Ийм газруудыг голдуу дарга нарын эхнэр, нууц амрагт зориулан байгуулдаг хуучны зуршилтай.

Тэр муухай ааштай, шоронд хүртэл ял эдэлсэн, дарга нарын хараал идсэн Загдаа хичнээн хүүхдийг дулаан хонуулав, хичнээн архичинг хөлдөж үхэхээс аврав, үр хүүхэддээ гологдон харанхуйд гэлдрэх хичнээн хөгшчүүлд аяга халуун цай өгсөн бол гэж бодохоор хүлцэн тэвчээд үгийг нь сонсмоор санагдах.
-
Гэртээ оруулах нь битгий хажуугаар нь өнгөрөхөд өмхий ханхлах ядууст аврагч нь Загдаа. Хүнээ хөсөр хаясан нийгэмд хүн чанар, хөөрхийлөл, эргэж харах бодол энэ хүний зүтгэлээс харагддаг учраас соёлгүй, бүдүүлэг байдал нь зэрэгцээ ертөнц, өөрсдийгөө тольдох ертөнц болдоггүй гэж үү…

Б. Жаргалсайхан


URL: