Даварсан оюутнуудыг даруулгатай болгох цаг нь иржээ

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн ”Эргэлзээ” гэх хошин егөөдөл дээр “За тэгээд гудамжаар явж байгаа залуусыг харахаар оюутан ч юм шиг ор хөнжлийн ажилтан ч юм шиг” гэх зүйрлэл Монголын ирээдүйн боловсон хүчин болсон  оюутнуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн нь лавтай. Гэхдээ шагнал бүхний цаана үнэн нуугдаж байдаг. Нэг талаар түүний хэлсэн энэ ишлэл оргүй зүйл биш. Өнөөдрийн Монголын оюутнуудын нэгээхэн дүр төрх байдал. Энэ зөвхөн эмэгтэй оюутнуудад ч биш эрэгтэй оюутнуудад ч хамааралтай. Манай улсад 200 гаруй улсын болон хувийн өмчийн их, дээд сургууль, үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр 200 гаруй их дээд сургуулиудад хичнээн оюутан сурах нь ойлгомжтой. Түүнчлэн гудамжаар нэл хөлхөлдөх оюутнуудаас үүдэлтэй болж бүтэхгүй гэх бүх хэрэг гарах боллоо. Хулгай хийж гэнэ оюутнууд, хүн алж гэнэ оюутнууд, дээрэмдэж гэнэ оюутнууд, хүчиндэж гэнэ оюутнууд гээд болж бүтэхгүй бүхнийг оюутнуу¬дын нэр дагаж явдаг болж.

Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн 11 хороо Хонхор өртөө Цагаан толгой нэртэй газарт 19 настай Н-ийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хоёр оюутан хүчирхийлж амь насыг нь бүрэлгэсэн жигшүүрт хэрэг гарсан байх юм. Энэ долоо хоногт болсон хэрэг. Үүнээс өмнө үүнээс цааш оюутнуудтай ,холбоотой хичнээн гарсныг мэдэхгүй. Нэг үгээр хэлбэл ардчилсан эрх чөлөөт Монголд оюутнуудын хэрээс хэтэрсэн үйлдэл аяганаасаа хальж гамшгийн хэмжээнд хүрч буйг харуулж, байгаа юм. Эвий минь муусайн оюутнууд мөнгөгүй өлсөж яваа ,хичээл ихтэй гэж толгойг нь илсээр өнөөдрийн сурч боловсрох биш зугаа цэнгэлд автах байдалд хүргэсэн байх. Жаргал даахгүйн, зовлон гэгч л болж байгаа хэрэг л дээ. Үүнийг олон жишээн дээр ,ярьж болох юм.

Нэгдүгээрт, оюутнууд мөнгөгүй биш харин ч их мөнгөтэй хүмүүс. Ээж аав нь тэднийг эрхлүүлж cap бүр мөнгө явуулж, өлсөж байгаа байх гээд cap бүр сумын шуудангаар хайрцагтай мах, ааруул тос явуулна. Гэтэл тэд маань энд хэрэг төвөгт орооцолдож болж бүтэхгүй гэх бүхнийг хийж байгаа гэдгийг даанч ээж аав нь мэдэхгүй юм даа. Түүгээрч барахгүй cap бүр өгч байгаа мөнгө нэг шил архиар сольж байгаа гэдгээ мэдэхгүй л байгаа даа, хөөрхий тэр эцэг эхчүүд. Буурлын буян гэж өсгөж ирсэн хэдэн малаа зарж худалдаад энэ л хүүхдийн төлөө гэж дуусгаж байгаа, түүнийг соёлын үр тарихаар явсан хүүхэд нь шилтэй бор дарсаар сольж байгаа нь ямар өрөвдөлтэй гомдмоор хувь тавилан бэ.

Телевизийн нэг реклам байдаг даа. Оюутан охин ээжээ мөнгө хэрэгтэй курсын ажил хийх гээд утсаар яриад мөнгө аваад хэдэн найзуудтайгаа дэлгүүрээс архи пиво аваад гарч байдаг. Тэр үед ээж нь мөнгөө авсан уу гэхэд тэгсэн хичээлдээ зарцуулсан гээд хэнэг ч үгүй хэлдэг. Яг л энэ байдал Монголын оюутнуудад үүсээд байна. Энэ бол бодитой болж буй зүйл. Оюутнуудын талаар ямар нэгэн хачиргүйгээр бодитой болж буй зүйлийг л бичиж байна. Харин сүүлийн хоёр жил, УИХ-ын гишүүдийн буянаар эцэг эхчүүдийн нар нь гарч оюутнуудын сургалтын төлбөрт нь хувь оруулж улсаас оюутан бүрийн төлбөрийн 500 мянган төгрөгийг даахаар болсон. Олон эцэг эхчүүдийн сэтгэлийг хөнгөлсөн байх даа. Энэ бол тэнгэрээс од шүүрсэнтэй адил зүйл.

Эцэг эхчүүдийн сэтгэлийг хөнгөлж оюутнууд маань төлбөр гэж нэхэх зүйлгүй байж байтал бас л өглөгч Ерөнхийлөгчийн ачаар cap бүр оюутнууд маань 70000 төгрөг авахаар боллоо. Энэ үед эцэг эхчүүд ашгүй дээ ойр зуурны мөнгөөр тасрахгүй нь гэж бодож байсан бол, оюутнууд Ура, Ура шоуны мөнгөтэй боллоо гэж баярлаж байсан нь лавтай. Хэтрүүлэн хэлж байгаа зүйл биш ээ. Энэ оны нэгдүгээр сараас оюутнууд 70000 төгрөгөө аваад эхэлчихсэн. Энэ мөнгө оюутнуудын гарт очсоны дараа баар цэнгээний газрууд дүүрч эрүүлжүүлэх байр эзэдтэй болсон гэж байгаа. Энэ талаар дүүргүүдийн эрүүлжүүлэх газрын ажилчид хэлж буй.

Эрүүлжүүлэгдэж байгаа оюутнуудаас ямар мөнгөөр ингэтлээ уудаг байна гэхээр хүний хөгжилийн мөнгө буусан, 70000 төгрөгөө авсан гэх тайлбарыг өгдөг байх юм. Тэгэхээр энэ 70000 төгрөг тэднийг жинхэнэ утгаар нь хэрэг төвөгт орооцолдох замыг нь шулуудуулаад өгчихөж байгаа юм.Оюутнуудад шоудах шалтаг шалтгаан мундахгүй. Найзын төрсөн өдөр, баасан ахын төрсөн өдөр, хичээл эхэллээ, тарлаа, оюутныхаа тангаргийг өргөлөө, бараг л худалч хүнд шинэ долоо хоног эхэллээ гээд шоудах нь халаг болж. За тэгээд шоудаж эрүүлжүүлэхэд орох нь наад захын хэрэг болж байна. Хаа сайгүй болж байгаа хэрэг бүрт л оюутнуудын нэр явж байна. Дээр дурдсан зүйлс олны өмнө мэдэгдэж байгаа ил болсон тэдний даврааж буй зүйл. Үүнээс цаагуур тэдний хийж байгаа зүйл юу байгааг оюутнаас нь өөр хэн ч мэдэхгүй.

Тэгэхээр толгойгоо илүүлж хаа сайгүй хэрэг төвөг үйлдэжявах даварсан оюутнуудыг даруулгатай болгох цаг нь ирсэн гэдгийг харуулж байгаа юм. Яахав тоон дотор үсэг цохиж явна гэгчээр “Кавказад болсон явдал” киноны Шурка шиг хичээлээ хийгээд явж байгаа оюутан байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л энэ нь тоотой. Хамгийн гол нь оюутнууд өөрсдийгөө хөөргөдөг нь хэрэг төвөгт оруулах бас нэгэн үндэс бол байгаа юм. Хүмүүс оюутан гэх нэрийг зүүсэн залууст оюутан насанд бүхнийг үзэх хэрэгтэй, оюутан нас гэж ахин заяахгүй гэж хөөргөдөг. Магадгүй оюутан гэдэг залуу насны хамгийн дурсамжтай үеийн нэг. Гэхдээ тэр сайхан дурсамжиндаа хар толботойгоор дурсмааргүй л байна шүү дээ. Оюутан байхдаа тэгж нэг шоудаад тэгээд эрүүлжүүлэгдээд гээд эргээд ярихад гоё сонсогдохгүй л байх.

Магадгүй ээж ааваасаа худал хэлж аваад шоудаж байсан мөнгийг тухайн үедээ боддоггүй өгөх ёстой гэж бодож байж болох ч эргээд ээж аав болсныхоо дараа л ойлгох байх. Мэдээж хэрэг төвөг хийж байгаа оюутнуудын зан ёс суртахуун гэдэг долоон дор юм байгаа. Нэг үгээр хэлбэл өнөөгийн оюутан гэх нэрийг зүүж байгаа залууст хүн чанар ёс суртахуун алга. Хэрвээ ёс суртахуунтай байсан бол хүн алж хүүхэн хүчиндэж биеэ үнэлэн зогсохгүй л байсан байх. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгтэй ижил нэгдүгээр ангиас нь эхлээд ёс суртахууны талаар хичээл заалгаж үзэх харах зүйлд нь хяналт тавих хэрэгтэй болж.

Өнөөдөр нэг арван жилийн сургуулийн гадаа очиход сурагч гээд гарч ирж байгаа охидыг харахад хэзээний юм юм үзчихсэн хүүхэн шиг болж хөвгүүд нь эцэг царайтай болсон байгааг харж л байгаа байх. Нийгэм хөгжихийн хэрээр хүн нь хөгжиж байгаа ч суманд гичир юманд учир бий дээ. Аливаа зүйл хэрээс хэтэрвэл утгаа алддаг. Яг л тэр шиг. Нас биенд хүрээгүй хэмээн түүндээ дарагдаж хязгаарлагдаж байж болох ч тэд нас биенд хүрч иргэний үнэмлэхээ авсны дараа нэг үгээр оюутан болсны дараа тэдний юу хийж явахыг хэн ч мэдэхгүй. Юм хөгжинөө гэж сайхан юм хэмээн ахмадууд ярьдаг. Гэхдээ буруу замаар Монголын үр сад нь хөгжөөд байгааг, хөгжүүлээд байгааг төг, засаг нь хардаггүй л юм байхдаа. За тэгээд их шоудаж их хэрэг бүтээсэн оюутнууд их сургуулиа төгсөх болоход тэдний ихэнх нь ажлын байр гэх зүйлгүй ажилд оръё гэсэн ч гологдож нэг ёсондоо хог дээр үсэрч байгаа юм.

Магадгүй чадалтай бололцоотой нэг нь ахин нэг, хоёр жил сурч байж гэмээн ажил хийх түвшинд хүрч байгаа байх. Ингэхээр тэд бүхэл бүтэн дөрвөн жил юу хийж явсан болж байна вэ. Үүнийг амархан тайлбарлачихаж болно. Нэгдүгээр курстээ оюутнууд сургууль, гэр, номын сан, гэр байсан бол дараа жилээс нь сургууль, гэр, баар, түүний дараа сургууль, гэр, баар, буудал болоод явчихаж байгаа. Энэ дарааллаас тэднийг юу хийж явсан гэдгийг харчихаж болно. Зүгээр л нэг жишээ татахад Монголын урдаа барьдаг их сургуулиудын нэг МУИС-ийг төгсөн гарч байгаа оюутнуудын 40 хувь нь ажлын байртай. Үлдсэн 60 хувь нь ажлын байргүй Монголын ажилгүйчүүдийн эгнээг нэмж байх юм.

Зөвхөн энэ сургууль дээр ярьж байгаа ч бусад сургуулийг төгсөн гарч байгаа оюутнуудьш хувьд ч мөн тийм л байгаа. Тэгээд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй үлдсэн нэгний хийдэг ажил худалдагч, зөөгч бармен. Өнөөдөр хаа сайгүй нээгдэж байгаа дэлгүүрүүдэд худалдагч хийж байгаа хүмүүсийн ихэнх нь бакалаврын диплом өвөртөлсөн оюутнууд байгаа. Үүнтэй маргах хүн байхгүй. Тэгээд дэлгүүрийн эзэд нь ч худалдагч авахдаа дээд боловсролтой гэх зарыг өгч байгаа юм. Улс тэдний дөрвөн жилийн төлбөрийг дааж cap бүрийн тэтгэмжээ өгөхдөө сайн худалдагч болоорой гээгүй л байлтай. Аав ээж нь ч тэднийг худалдагч хийгээрэй миний хүү гэж өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгээгүй нь лавтай. Ингэж сурч, улсын мөнгөөр тоглож ээж аавыгаа мөлжиж байгаа оюутнуудад мөнгөн тэтгэлэг гэгчийг өгч давраах шаардлага байна уу даа гэх бодол төрж байна.

Өөрсдөө олигтой сурч оюутан шиг явж чадахгүй байгаа тэд бас их юм ярина аа. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харлаа гэдэгтэй утга нэгтэй оюутны эрх чөлөө, эрх ашиг гэж цээжээ дэлдэхийг нь яана. Тэдний эрхийг бодоогүй дээ өнөөдөр оюутнуудыг нийтийн тээвэрт үнэгүй явуулж сургалтын төлбөрийг нь дааж, cap бүр тэтгэлэг олгож байгаа хэрэг үү. Бас бодох л ёстой асуудал. Магадгүй өнөөдөр оюутнуудад улсаас өгч байгаа мөнгөн тэтгэмж хөнгөлөлт бүгдийг нь хаачихвал тэд хэрхэн тэмцэх бол оо. Юу юугүй хичээлээ хаяж Сүхбаатарын талбайд жагсаж сүрийг үзүүлэх биз ээ. Хүн авч чадахаас өгч чаддаггүй гэдгийн тод жишээ болох биз ээ. Нөгөөтэйгүүр оюутнууд даварсан биш төр тэднийг давраасан байж болох юм. Гэхдээ ухаантайхан шиг овсгоотойхон шиг оюутнуудтай байсан бол төрөөс өгч байгаа тэтгэмж тэтгэлгийг зөвөөр зарцуулж өөртөө наах л байсан даа.

Ингээд бодохоор ор хөнжлийн ажилтан ч юм шиг гэх нэр томьёоллын эзэн, оюутан гэх нэрийг зүүсэн залууст аавын хатуухан гараар үзэх цаг нь нэгэнт иржээ. Эцэст нь зүрхэн дээрээ гараа тавьж төрийн сүлдэн дор тангараг өргөсөн эрхэм оюутан та сурвал сурсан шиг сурч сурахгүй бол зайгаа тавьж өгөх цаг нь нэгэнт ирсэн гэдгийг сануулж байна. Оюутан гэдэг нэр ор хөнжлийн ажилтан гэдэг утгатай биш оюутан гэдэг утгатай гэдгийг дахин нэг сануулъя. Хүнд боловсрол хэрэгтэй ч хүмүүжил түүнээс эрхэм гэдэг. Оюутан цагаа насны баясгалан бус шаналал болгож байгаад залуус өөртөө л гомдохоос өөр хэнд буруугаа нялзаах вэ?

Г.Мянгаа


URL:

Сэтгэгдэл бичих