Ерөнхий сайд Автобус-1 бааз дээр шинэ өглөөг угтлаа

Ургахын улаан нартай зэрэгцэн Монгол улсын ерөнхий сайд С.Батболд Автобус-1 бааз дээр зочилж жолооч

кондукторууд, нийт ажилчин албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхий сайд өдөр бүр өглөөнөөс орой болтол, нийслэлчүүдийн хөл залгуулж ажил амьдралыг нь түүчээлж явдаг хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлж яваа нийтийн тээврийн ажилчдад баярлаж явдагаа илэрхийлж ажлын амжилтыг хүслээ.

Тэрээр автобусанд сууж, жолооч кондукторуудтай халуун дотно яриа өрнүүлж ажил байдлыг нь сонирхож шинэ өдрийн нэгэн ажлыг нь эхлүүлцэж өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих