Б.Бат-Эрдэнэ гишүүний саналыг хүлээж авсангүй

УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа МАН-ынхан хүлээж гурван өдрийн турш хуралдан, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ бүтэц бүрдүүлээд байгаа билээ.

Гэхдээ Удирдах зөвлөлийг бүрдүүлэх шатанд зарим гишүүд нэрээ татахыг хүссэн байна. Ингэхдээ намын даргын нэр дэвшүүлсэн хүмүүсээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлийн гишүүнд орох бодолгүй байгаагаа илэрхийлж, нэрээ татахыг хүсч өөрийнхөө оронд орон нутгийн төлөөллийг оруулах санал гаргасан аж.

Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Гаргасан санал чухал байгаа хэдий ч ярьсан зарчмын дагуу нэрээ татахгүй байх нь чухал байна” гэж эрхэм гишүүнд хэлжээ. Тиймээс Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрөө хүсээгүй боловч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдохгүй байхыг хүсч нэрээ албан ёсоор татах шийдвэр гаргасныг намын дарга ёсоор болгосон бол аваргад харин арай өөрөөр ханджээ.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих