“Hey hey”-ийн хөтлөгч Г.Ханхүү Вьетнам бүсгүйтэй хуримлалаа

“Hey hey”, “Нэг минут нэг сая” нэвтрүүлгээрээ олонд танигдсан МҮОНРТВ-ийн хөтлөгч Г.Ханхүү өнөөдөр “өрхийн тэргүүн” болж байна. Тэрээр амьдралынхаа ханиар гадаад бүсгүйг сонгож, гал голомтоо бадрааж байгаа юм.

Тэд арлын Япон улсад одоогоос хэдхэн жилийн өмнө танилцаж, дотноссон гэнэ. Г.Ханхүү Японд суралцаж байх хугацаандаа “хайрт” гэргийнхээ нутагт хэд хэдэн удаа зочилсон гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Түүний гэргийг Бинбин гэдэг Вьетнам бүсгүй юм.

Ямартаа ч энэ өдөр гал голомтоо бадрааж, албан ёсны эхнэр нөхөр болж буй залуу гэр бүлдээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих