Ардчилалд муу засаглал саад болдог

Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас”-ын талаар илтгэлээ.

Түүний илтгэлд дурдсанаар Ардчилсан сонгуультай орнуудын сүүлийн жилүүдэд тоо буурах хандлага байгаа ажээ. 2006 оны үед ардчилсан сонгуультай орнууд 121 байсан бол 2010 он гэхэд 116 болж буурчээ. 2006-2010 оны хооронд ардчилсан орнуудын тоо буурсан байна. Ардчилал үгүй болбол эрх чөлөө байхгүй болно. Ардчиллын чанар доогуур болсноос хүний эрх зөрчигдөх, хүчирхийлэл гарах зэрэг сөрөг талууд гарч байгаа юм. Ардчиллын чанар, хувь хүний эрх чөлөө хоорондоо нягт уялдаатай. Дэлхий дээр 100 орчим орон чанартай ардчилалтай байгаа юм байна.

Эдийн засгийн хөгжил сайтай орныг ардчилсан гэж хэлж болохгүй. Тухайлбал, Хятад том гүрнүүдийн тоонд ордог, эдийн засгийн өсөлт сайтай ч бүрэн ардчилалтай орон биш. ОХУ-д ч ардчилал хумигдмал байдаг.

Ардчиллын гурав дахь давалгаанд хамгийн их саад болсон зүйл нь муу засаглал. Муу засаглалтай газарт авлига, хээл хахууль, хүнд суртал их байдаг. Баялгаа хэр зохистой ашиглаж байна вэ гэдэг ардчилын чанараас шалтгаалдаг байна.

Коммунист нам хэчнээн сайн ажилласан ч иргэд нь орлого нэмэгдсэний үр ашгийг харж чаддаггүй. Үүний жишээ бол БНХАУ юм. Хятад улс БНСУ-ын 1987 оны ДНБ-ний хэмжээнд хүрсэн ч иргэд түүний үр ашгийг үзэж чадаагүй. Гэтэл БНСУ-ын ДНБ 1987 оныхоосоо өсөөд иргэд нь ч үр ашгаа хүртэж байна гэлээ. Иймээс удахгүй Хятадад ардчилсан шилжилт гарч болзошгүйг дурдлаа.

Үүгээр гурван эрдэмтний лекц өндөрлөж асуулт хариултад шилжиж байна.

Д.ОЮУН

URL:

Сэтгэгдэл бичих