АВТОБУС ЗОРЧИГЧДОО БАГТААЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧЭЭ

Нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний ачаал лыг бууруулахын тулд багагүй ажил хийж эхэлсний нэг нь автомашиныг улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулсан явдал байлаа. Мөн томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан нь замын түгжрэл буурахад нөлөөлнө хэмээн тэд үзсэн аж. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлээд ес хонож байна. Энэ ажил ямар үр дүнтэй байгаа талаар манай сурвалжлах багийнхан сурвалжиллаа.

АВТОБУСААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

Том оврын автобусныхан замын түгжрэлд зогсох нь үндсэндээ үгүй болж, өдрийн нормоо биелүүлэх гэж зүдэрдэг зовлонгоос ангижирж байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газ рын Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам “Замын ачааллыг бууруулах арга хэмжээ эерэг нөлөө их гарч байна. Автобусаар зорчиход өмнөхөөсөө цаг бага зарцуулж байгаа тул иргэд ам сайтай байна лээ. Бид 47 чиглэлд 97 автобус нэмж шугаманд гаргасан. Одоо нийт 62 чиглэлд 857 том оврын автобус хөдөлгөөнд оролцож байна. Мөн 24 чиглэлд 243 бага оврын автобус үйлчилж бай гаа. Нийтийн тээврээр зор чигчдын тоо 50-60 мянгаар нэмэгдсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн соёл, чанарт ихээхэн анхаарч байгаа. Уг ажилд Авто тээврийн газрын 22 мэргэжилтэн хя налт тавьж байна” гэлээ. Нэг өдөр машинаа гараашт нь тавь сан иргэдэд такси тэр бүр олдохг үй байгаа тул автобусыг сонгох нь их болсноор автобус хүрэлцэхгүй болж эхэллээ. Өглөө ажил цуглах, орой тарах үед автобусны буудал дахь хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, аль 70-80-аад оны үе шиг автобусанд багтах гэж “алалцах”, зүүгдэж явах байдал ажиглагдаж эхэллээ. Нэгдүгээр эгнээнд такси зогсохгүй байна гэх гомдол иргэдээс их ирж байгаа аж. Тиймээс энэ асуудлыг Ажлын хэсгийнхэн судалж, таксины нэгдсэн зогсоол байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Нийс лэлийн хэмжээнд 15 аж ахуйн нэгжийн 780 гаруй такси үйлчилгээнд явдаг юм байна. Цаашид таксины тоог нэмэх талаар ч ярилцаж эхэлжээ. Нийтийн тээв рийн үйлчилгээнд яв даг Зүрх-Уул-Чингэлтэй-МУИС чиглэлийн кондук тор Г.На ран – гаравтай уул захад “Оюутан су рагчдын хичээл эхэлсэнтэй хол боотойгоор ачаалал эрс нэмэгдсэн. Өглөө 6.45 цаг гэхэд эхний автобус явах үед хүн олонтой байгаа бөгөөд зор чигчдоо багтааж чадахгүйд хүрч байна. Манай чиглэлд 14 автобус үйлчилж байгаа” хэмээв. Иргэн Э.Тунгалагийн машин өчигдөр хөдөлгөөнд орол цох ёсгүй байсан бөгөөд хоёр хүүхэдтэйгээ хамт Хужирбулангаас автобусанд суух гэтэл хүн орох зайгүй бай сан гэлээ. Тэрбээр “Өглөө долоон цагт автобусаар явах гэтэл битүү хүнтэй байсан. Урьд нь ийм олон хүнтэй бай даггүй байсан. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хүүхдүүд шахцалдан зогсноос болж бараг амьсгаа авах боломжгүй байсан” гэлээ. Албаны хүмүүс ний тийн тээврийн тоог нэмж, үйл чилгээний чанарыг сайж руулж байгаа гэсэн ч амьдрал дээр өөр байна.

ЗАМЫН АЧААЛАЛ 20 ХУВИАР БУУРАВ

Ажлын таван өдрийн нэгд автомашинтай иргэд 07.00- 22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. “Энэ талаарх мэдээлэл иргэдэд санасныг бодвол сайн хүрчээ. Хөдөөнөөс ирсэн иргэд дүрэм зөрчих тохиолдол мэр сэр гарч байгаа. Тэдэнд сануулгаас гадна мэдээлэл өгч байна. Тээврийн хэрэгслийг улсын ду гаараар ангилан замын хө- дөлгөөнд оролцуулах ажил эхэлснээс хойш замын ачаалал 20 орчим хувиар буурсан. Энэ ажлыг иргэд сайшаан дэмжиж байгаа нь манай газарт ирүүлж буй санал хүсэлтээс харагдаж байна. Нийтийн тээврийн хэ рэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулж байгаа. Одоо хүүхэд зөөвөрлөдөг тусгай автобустай болчихвол зү- гээр. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудыг тусгай тоноглосон автобустай болгох хэрэгтэй байна” хэмээн Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Энхбат ярив. Түүнчлэн дугаарын хязгаарлал тыг зөвхөн ажлын өдрүүдэд биш, амралтын өдр үүдэд ч хиймээр байна гэсэн санал олноор ирж буй аж. Учир нь амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс Замын цагдаагийн газрынхан энэ өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор зааглан хөдөлгөөнд оруулах саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ. Замын цагдаагийнхан дүрэм зөр чиж, замын хөдөлгөөнд саад учруулдаг жолооч нартай хатуухан тэмцэхээр болжээ. Тухайлбал, нэгдүгээр эг нээнд машинаа тавьчихаад түгжээд алга болдог жолооч нарын тээврийн хэрэгслийг ачдаг машинуудын тоог олшруулахын зэрэгцээ олон нийтийг хамарсан хяналт бий болгох ажлыг хэрэгжүүлж эхэлж байгаагаа хэлж байсан. Захиргааны хариуцлагын тухай хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧИЛ БАГАСЧЭЭ

Жолооч нар зөрчил гаргавал эхний тохиолдолд 5000 төгрөгөөр торгож, зөрч лөө давтах буюу ноцтой зөр чил гаргасан тохиолдолд мөнг өн торгуулиас гадна жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ. Шат дараатай авч буй эл арга хэмжээний дүнд зам тээврийн зөрчлийн тоо өмнөх үетэй харьцуулбал эрс буурсан аж. Тухайлбал, машинууд нэгд үгээр эгнээгээр зорчсон зөр чил өнгөрсөн гурав хоногт 500 гаруй байсан бол өнөөдрийн байдлаар зөрчил гаргах нь бараг зогсчээ. Өнгөрсөн сарын 27- нд буюу автомашинуудыг ул сын дугаараар хязгаарлан хө дөлгөөнд оруулж эхэлсэн эх ний өдөр зам тээврийн 2647 хэрэг зөрчил илрүүлж, 2165 хүнийг нийт 10 сая 825 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн нэг, зургаагаар төгссөн автомашинтай явж байсан 731 хүнийг илрүүлж, гурван сая 655 мянга, нэгдүгээр эгнээгээр зорчсон 36 таксийг 188 мянган төгрөгөөр торгожээ. Харин долоо хоногийн дараа буюу уржигдрын байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 617 хүнийг нэг сая 285 мянган төгрөгөөр торгосон бө- гөөд энэ нь өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад 10-20 хувиар буурсан гэсэн үг.

ЗАМЫН ЦАГДАА НАР ЭЭЛЖГҮЙ, АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Замын цагдаагийн газрын албан хаагчид 07.00-22.00 цагийн хооронд бүрэн бү – рэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн 150 туслах ажилт ныг ажиллуулж байгаа аж. “Хө – дөлгөөний аюулгүй байдал” тө рийн бус байгууллагын нэгэн ажилтан “Бид ЗЦГ-тай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, иргэдэд туслах юм. Уг ажлыг өдрийн 12 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн. Тэтгэврийн хэдээс өөр орлогогүй бидэнд энэ боломжийн мөнгө” хэмээн ярьж байлаа. Харин замын цагдаагийн газрынхан ээлжгүй, амралтгүй ажиллаж буй аж. Бүр бичиг хэрэг, архивт ажилладаг бүсг үйчүүдээ хүртэл зам дээр зогсоож байна. Цаашид До тоод хэргийн их сургуулийн сонсогчдыг амралтын өдрүүдэд ажил луулахаар болжээ. Энэ ажил цэгцэрч хэвшсэний дараа камертай газруудад цагдаа зогсоохгүй байх боломжтой гэнэ. Одоогоор нэгдүгээр эгнээ ний замыг камераар хянаж байгаа аж.

ДӨРӨВ, НАЙМААР ТӨГССӨН ДУГААРТАЙ МАШИН ЗОРЧИХГҮЙ ӨДӨР ЗАМЫН ТҮГЖРЭЛ БАГА БАЙДАГ

Долоо хоногийн турш ажиг лалт хийхэд дөрөв, найм ду гаараар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй өдөр буюу лхагва, пүрэв гаригт замын хөдөлгөөний ачаалал бага байсан байна. Харин баа сан гаригт ачаалал эрс нэ мэгддэг гэнэ. Зургаа, наймаар төгссөн ав томашиныг нийслэлийнхэн олноор “унадаг” бололтой. Төр засгийн авто баазын хан 120 гаруй автомашин өдөрт үйлчилгээнд гар га даг бай на. Уг баазын авто машинууд ч хязгаарлалтад ха маарах бө гөөд лхагва, баасан гаригт хамгийн их буюу 30 гаруй автомашин хөдөлгөөнд орол цохгүй байгаагаас тэд 20 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажил лаж буй аж. Учир нь тус байгууллагынхан тухайн үйлчилсэн аж ахуйн нэгжээс км тутамд 650-850 төгр өгөөр тооцож төрийн удир дах албаныханд үйлчилдэг байна. Замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа эсэхийг бага оврын микроны жолооч Ч.Ганбатаас асууж, цөөн асуултад хариулт авлаа.

-Таны машины дугаар долоогоор төгссөн юм байна. Өнөөдөр та хөдөлгөөнд оролцохгүй юм биш үү?

-Нийтийн тээврээс замын хуудас авчихсан болохоор 12:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцох эрхтэй.

-Танд тээврийн хэрэгслийг дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах нь хэр санагдаж байна вэ. Таны бодлоор ачаалал багасч байна уу?

-Хаа сайгүй түгжирдэг байсан замууд гайгүй бол чих сон байна лээ. Гэхдээ “Нарантуул” худалдааны төвийн урд талын зам түгжрэлтэй хэвээрээ л байна. Энэ шийдвэр маш зөв байсан. Үүнийгээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Тэгж байж л гайгүй болох байх.

АВТОМАШИНЫ ДУГААР НЭМЖ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ

Зарим жолооч нар хоёр дугаартай болж байна гэх яриа гадуур гарав. Тухайлбал, өнөөдөр хоёр, зургаагаар төгсс өн машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй бол тухайн машины жолооч хоёр дахь дугаараа солиод машиндаа хийчихэж байна гэж зарим хүн ярьж байв. Энэ талаар Авто тээврийн газрынхнаас тодруулахад “Тийм зүйл гарах үнэхээр боломжгүй. Ма найх улсын дугаарын үйлд – вэрүүдэд байнга хяналт тавьдаг. Бүгд кодтой учраас ийм асуудал хэзээ ч гарахгүй” гэв. Харин Замын цагдаагийн газрын өөр нэг эх сурвалж “Дугаараа сольсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр жолоочийн эрхийг нь хасах, машиныг нь журамлахаас эхлээд нэлээд чанга арга хэмжээ авч байгаа. Цаашид энэ байдлыг давтуулахгүйн тулд яаж ажиллах ёстойг хэлэлцэж байна. Дүрэм зөрчсөн жолооч нарт гарах гарц байхгүй. Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг үүргээ гүйцэтгэж буй замын цагдаа, хяналтын камер, мөн энгийн хувцастай албан хаагчид хянаж байгаа” гэв.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих