УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН Ц.ЖАРГАЛСАЙХАН СУЛЛАГДАХ НЬ

Улсын нууц задруулсан хэргээр таван жил хорих ялаар шийтгvvлсэн УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханыг магадлангаар суллах гэж буй гэнэ. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дvгээр анги буюу “Тоосгоны хорих”-д хvмvvжиж байгаа. Хоригдож байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагvй, сайн хvмvvжигч байсан учир хорихын удирдлага магадлангаар суллах тухай тодорхойлолт бичиж, прокурор, шvvхийн байгууллагад хvргvvлсэн аж. Эх сурвалжийн хэлснээр шvvх энэ сард багтааж, Ц.Жаргалсайханыг магадлангаар суллах эсэхийг шийдвэрлэх юм байна.

Эрvvгийн хуульд шvvхээр шийтгvvлж ял эдэлж буй хvмvvсийн vйлдсэн хэргийнх нь зvйлчлэлээс хамаарч шvvх магадланд оруулан, vлдсэн ялыг нь тэнсэхээр сольж, хорих газраас суллах тухай заалт бий. Тухайлбал, хvндэвтэр хэрэгт холбогдсон бол ялынхаа хоёрны нэг хувийг эдэлж, хvнд гэмт хэрэгт холбогдсон бол ялын гуравны хоёр хувийг, онц хvнд гэмт хэрэгт холбогдсон бол ялынхаа тавны дөрвөн хувийг биеэр эдэлсэн байвал шvvх магадланд оруулах боломжтой. Ингэхдээ хорих ял шийтгvvлсэн тухайн ялтан засарч хvмvvжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг vйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан vзэж, магадлангаар сулладаг. Тvvнчлэн ялтны хоригдож буй ангийн тодорхойлолтыг ч vндэслэл болгодог журамтай юм байна.
Хуульд хугацаанаас нь өмнө шvvх магадлалд оруулахыг хориглох тохиолдлыг ч тусгажээ. Ялын дээд хэмжээ аваад амь өршөөгдсөн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулаагvй, хорих газар ял эдэлж байхдаа сахилга батын зөрчил гаргасан акт нь цагаадаагvй тохиолдолд тухайн ялтныг хугацаанаас нь өмнө суллахгvй.
Ц.Жаргалсайханы хувьд хvндэвтэр хэрэгт холбогдож, шvvхээс оноосон ялын хоёрны нэг буюу 50 хувийг нь эдэлсэн учир Эрvvгийн хуулийн дээрх заалтад хамаарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тvvнд шvvхээс таван жил хорих ял оноосны хоёр жил зургаан сарыг нь эдэлчихээд буй.
Vйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сvрэнхор хоёр сарын өмнө шvvхийн магадлангаар ял эдлэх хугацаанаас өмнө суллагдсан юм. Тэрээр VХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө, эд хөрөнгө завшсан хэрэгт унаж, шvvхээс дөрвөн жил хорих ял сонссоноос хоёр жилийг нь эдэлсэн. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэргээр нэг жил зургаан сар хорих ялаар шийтгvvлсэн. Тэрээр “аав”-ынд найман сар хvмvvжээд мөн л магадлангаар суллагдсаныг фэнvvд нь санаж буй биз ээ. Энэ мэтчилэнгээр дуулиант хэргийн эздийн олонхи нь ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан байх жишээтэй.
Удахгvй шvvхийн магадлангаар “наранд” гарах гэж буй Ц.Жаргалсайханыг ямар vндэслэлээр буруутгаж, ял оноосныг уншигчдадаа эргэн сануулъя. Тvvнийг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст зөв­лөхөөр ажиллаж байх­даа УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн Хятадын Ерөн­хий сайд Вэн Зяабоатой уулзаж ярилцах сэдэв, Ерөнхий сайд асан С.Батболдын ОХУ-ын Ерөнхий сайд Путинтэй уулзах уулзалтын төлөвлөгөөг задруулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 оны тавдугаар сарын дундуур Хятадын Бээжин, Шанхай, Хөх хотод айлчлах vеэр тавьсан илтгэх хуудсыг Монгол дахь Оросын Элчин сайдын яамны дипломат ажилтанд өгсөн. Тvvнчлэн 2008 оны арваннэгдvгээр сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ОХУ-д хийсэн айлчлалын тухай нууц мэдээллийг задруулсан гэж буруутгасан юм.
Чингэлтэй дvvргийн шvv­хээс тvvнийг эх орноосоо урваж, улсын нууц задруулсан гэж буруутган 17 жил хорих ял оноосон. Ц.Жаргалсайхан эл шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй давж заалдах шатны шvvхэд хандсан ч шийдвэрийг хэвээр vлдээж байлаа. Харин хяналтын шат буюу Улсын Дээд шvvхэд хандахад өмнөх хоёр шатны шvvх хуулийн зvйлчлэл буруу хэрэглэсэн байна гэж vзээд Ц.Жаргалсайханд оноосон 17 жилийн хорих ялыг тав болгож бууруулсан юм. Өөр­өөр хэлбэл, тус шvvх тvvнийг эх орноосоо урваагvй, харин улсын нууц задруулсан гэж буруутгасан билээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих