Монгол Улс цөмийн хаягдалтай болно

Цөмийн хаягдал гэж юу вэ. Мэргэжилтнүүдийн албан ёсны тодорхойлолтод дурдсанаар цөмийн хаяг­дал гэдэг нь ураны нөө­цийн өнгөн хэсгийн ухаж зайлуулсан шороо, хүдрийн бага агууламжтай хэсэг, баяж­мал багатай хад чу­­луун хог, бусад завсрын түвш­ний хүдэр, угаасан ус, ууршсан, шавхай, уранаар бохирлогдсон багаж, төхөө­рөмж, хувцас сэлт юм бай­на. Өөрөөр хэлбэл, уран ол­­­­борлож, баяжуулан, үйлд­­­­­вэрлээгүй ч өрөмдлөг, су­дал­гаа хийх явцад цацраг идэвхт нэгдэл уурхайн багаж, машин, тоног төхөөрөмжид наалдаж л байгаа. Тэгэхээр энэ нь ч гэсэн цөмийн хаягдал болж таарах нь.

Үүнээс улбаалж Монгол Улс өөрийн гэсэн цөмийн хаягдалтай болчихож гэх бодол төрлөө. Саяхан л нам гүм байсан энэ салбар гэрлийн хурдаар хөгжиж, гадаадын компаниуд Мон­голын ураныг олон улсад гаргах алхмуудыг хийж эхэлсэн.

Ингэхийн тулд мэдээж өрөмдлөг хийж, нөөц тог­тоохоос өгсүүлээд газрын гүнд байсан цацраг идэвхт бодисыг хөндөж, судалж, шинжилж байгаа. Хөндөхөөр барахгүй анхны ажлаа амжилттай дуусгасан жишээ хэд хэд бий. Тухайлбал, Дор­ноговь аймгийн Улаан­бадрах сумын нутагт Ду­лаан-Уулын ураны ордыг эзэмшдэг Францын “Арева” компани аль өнгөрсөн онд туршилтын олборлолтоо тө­лөвлөж байснаараа өндөр­лөж, дараагийн шатанд буюу үйлдвэрлэлд шил­жих гэж буйгаа мэдэгдсэн.

Газар дор уусган хандлах замаар  ураны  исэл буюу олны хэлж заншсан “шар нунтаг” гарган авах ажлыг Монголд хийнэ гэдгээ зарласан энэ компани өнөөдөр таг чи­мээгүй байгаа. Ямартай ч, УИХ-ын /өмнөх парламент/Аюулгүй байдал, гадаад бод­логын байнгын хорооноос Дулаан-Уулын орд дахь Монголын талын эзэмших хувь хэмжээг ярилцсан.

Нэлээд шуугиан тарьсан энэ хэлэлцээрээр манай тал 40 хувь эзэмших байр суурьтай байгаа. Гэхдээ үүнийг Цөмийн энергийн тухай хууль болон бусад хууль­тай нийцүүлэн, УИХ-аар хэлэлцэж тогтоох бөгөөд “Арева”-гийн хувьд хуульд заасанчлан 34 хүртэлх буюу түүнээс дээш хувь эзэм­шүүлэх сонирхолгүй бай­гаагаа илэрхийлж байсан.

Хамгийн сүүлд сон­согд­сон мэдээллээс тус ком­пани Дорноговийн Ду­лаан-Уулд боловсруулсан ис­лийн үйлдвэр байгуулахаа хэвлэлээр мэдэгдээд буй. Энэ тохиолдолд жилд 2000-2500 тонн уран олборлож, үйлдвэрлэнэ гэсэн таамаг байна. Ийн шазуур зууж, Монголын төрийн үгийг ойшоохгүй байгаа энэ ком­пани “цөмийн хаягдал”-аа яасан бол.

Нутгийн иргэд Дулаан-Уулын орчимд нутаглахаа болиод удаж байгаа гэсэн. Олны  дунд яригдах ну­руу хүйт даам элдэв цуур­­хал Дулаан-Уулыг нут­­­гийн иргэдээс сайтар “хам­­гаалжээ”. Цөмийн энер­­­гийн газраас энэ ту­хай асуухад мэдэх хүн алга.  Ямар ч  бай­сан “Арева” компани  өрөмд­лөгийн багаж, машин тех­никээ  Франц  руу бу­цаа­гаа­гүй нь лав. Тэгээд ч Франц улс  цөмийн  хаягдлаа яая гэж байгаа. Монголд энэ төрлийн хог хаягдлыг булш­лах тухай яриа гарахад Франц гэх нэр ч дуулдаж байсан.

Тэр ч бүү хэл, өнгөрсөн оноос гадаад, дотоодын хө­рөнгө  оруулалттай компа­ниуд уран боловсруулах хү­­сэлтээ Засгийн газарт өгөөд байгаа юм. Тухайлбал, Цөмийн энер­гийн газарт Оросын хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” компани ТЭЗҮ-ээ ирүүлсэн бөгөөд Ха­раат, Хайрхандулааны ордод ажиллах хүсэлтэй байгаа аж. Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд ТЭЗҮ-тэй танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Түүнчлэн Хятадын “СиЭнЭнСи” компани Гур­ванбулагийн ордыг ашиг­лахаар ураны нөөцийн тай­лан ирүүлсэн ч ТЭЗҮ-ээ хийгээгүй гэнэ.

Одоохондоо эдгээрт зөв­шөөрөл өгөөгүй байгаа ч хэзээ нэгэн цагт олборлолт хийх нь тодорхой. Тэгэхээр Монголын цөмийн хаягдлын тухай асуудлыг дэлгэхээс өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.