Зэсийн үнэ 400-500 ам.доллараар уналаа

Зэсийн ханш энэ сарын эхний хагаст 7800-7600 ам.долларын хооронд хэлбэлзэж, өмнөх сарын өдийд 8100 давж байсан бол өнөөдөр 7500 гаруй ам.доллар болж уруудаад байна. Төсөвчид ирэх онд олон улсын зах зээл дээр нэг тонн зэсийг 8609 ам.доллар байхаар тооцжээ. Гэвч дэлхийн санхүүгийн хямрал том гүрнүүдийг тэвдүүлж буй энэ үед тус таваарын үнэ өснө гэх таамаглалд итгэж болохгүйг эдийн засагчид онцолж байна. Зарим шинжээч ирэх онд зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш гарахгүй гэж таамагласан.

Манай улсын зэсийн гол нийлүүлэгч Хятадын эдийн засгийн байдал мөн шинжээчдийн таамаглаж буй зэсийн ханшийн урвуу хандлага нь ирэх оны экспортод муугаар нөлөөлж болзошгүй.  Гэхдээ энэ бол таамаглал. Юутай ч маргааш Лондоны металлын биржид тус таваарын үнэ 7.575 мянган ам.доллар байх аж.  Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 400-500 ам.доллараар унасан үзүүлэлт юм.


Г.Орхон

mongolianeconomy


URL:

Сэтгэгдэл бичих