Улсын зааны эхнэр автобус компанийг удирдах нь

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийтийн тээврийн газрын дарга гээд Улаанбаатар хотын удирдлагуудыг түргэн авахуулаад авсан “Автобус-1″ компанийнхан ажил хийдэггүй гэсэн тодотголыг зүүгээд байгаа компанийнхаа захирал Г.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж харин оронд нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг гэх эмэгтэй захиралтай боллоо. Эмэгтэй хүний уян хатан, нарийн ухаанаар тус компанийг удирдахаар шийдсэн бололтой.

Ямартай ч хамгийн эхлээд ажилчдын цалинг 20 хувиар нэмж ноцоод байсан галыг унтраачихлаа. Харин одоо дараагийн үүсээд байгаа асуудлыг намжааж эхлэх гэнэ. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Улсын заан Д.Буманбаярын гэргий гэдгийг олон түмэн андахгүй сайн мэдэх биз ээ. Тэгэхээр зааны гэргий анх удаагаа автобус компанийг удирдаж байгаа нь энэ гэнэ.

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих