С.МАГНАЙСVРЭН: VНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРVVЛНЭ

Монгол Улсын ардчилсан шинэ Vндсэн хууль батлагдсаны өдрийг энэ долоо хоногийн сvvлчээр орон даяар тэмдэглэн өнгөрvvлнэ. Энэ өдрийн хvрээнд зохион байгуулагдах ажлын талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсvрэнгээс тодруулав.

-Ардчилсан шинэ Vндсэн хууль батлагдсаны өдөр удахгvй болох гэж байна. Энэ өдрvvдэд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрvvдийн тухай хуульд жил бvрийн нэгдvгээр сарын 13-ны өдрийг Vндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Бид өнгөрсөн жил ардчилсан шинэ Vндсэн хуулийн 20 жилийн ойн арга хэмжээг нэлээд өргөн дэлгэр зохион байгуулсан. Энэ удаад Vндсэн хуулийн өдрөөр уламжлалт арга хэмжээнvvдийг зохион байгуулахаас гадна аймаг, нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нэгдvгээр сарын 12, 13-ны Бямба, Ням гарагт улс орон даяар зохион байгуулагдана. Орон нутагт зохиогдох тэмцээнийг аймгийн ИТХ , Засаг даргын Тамгын газар хамтран нутгийн захиргааны ордонд зохион байгуулах юм. Шагналын асуудлыг УИХ-ын Тамгын газар ивээн тэтгэж байгаа.
Нийслэлд зохиогдох тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран ирэх амралтын өдрvvдэд Төрийн ордон явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Vvний зэрэгцээ улс орон даяар Vндсэн хуулийг сурталчлах энэ ажлын хvрээнд Боловсролын яамтай хамтран их, дээд сургуулиуд, Мэргэжлийн сургалт, vйлдвэрлэлийн төвvvдийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж ардчилсан шинэ Vндсэн хуулийн агуулга, тvvхэн ач холбогдлын талаар нэг цагийн видео хичээл заахаар төлөвлөгөө, хөтөлбөр гаргаад байна. Мөн энэ хvрээнд Ардчилсан Vндсэн хууль тогтоогчдын холбооны зарим гишvvд энэ хичээлийг заах юм.


Энэ өдрийн хvрээнд шинэ Vндсэн хуулийн тvvх болон Vндсэн хуулийг баталж байх vеийн онцлог баримтуудыг дэлгэсэн vзэсгэлэнг ирэх Баасан гаригт Төрийн ордонд өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хvндэтгэл vзvvлэх арга хэмжээ болно.
Vндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрvvлэх ажлыг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга ахласан комисс хариуцан бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.


-Энэ удаа яагааад шатрын тэмцээн зохион байгуулахаар болов?
-Урьд нь Vндсэн хуулийн өдөр Монголын vндэсний бөхийн холбоотой хамтран бөх барилдуулдаг байсан. Харин сvvлийн vед бөхийн барилдаан ойр ойрхон болж байгаа байгаа учраас энэ удаад УИХ-ын даргын ивээл шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар тогтсон. Оюуны спортыг зохих тvвшинд дэмжих нь зvйтэй гэсэн зарчмыг гол болгосны vндсэн дээр ийм шийдэлд хvрсэн юм. Цаашид энэ тэмцээнийг жил бvр уламжлал болгон зохион байгуулж байх юм.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих