Цас цэвэрлэх шилдэг бүтээл шалгарчээ

МҮОНРТВ-ээс “Залуу зохион бүтээгч 2012” улсын уралдаанаас хоёрдугаар байрт шалгарсан бүтээл болох цас хусагч нь цас цэвэрлэх асуудлыг амархан шийдэхээр болжээ.

Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд , жишээ нь, нэг хүн хүрз, цавчигчаар 4 m2 талбай цэвэрлэдэг бол уг цас хусагч тэргэнцэрээр нэг хүн 20м2 талбайг цэвэрлэх юм байна.

Одоогоор зам, талбайгаа цэвэрлэх зорилгоор иргэд уг цас хусагчийг худалдан авсаар байгаа бөгөөд Нийслэлийн тохижилт, үйлчилгээний газраас оны өмнө авч, туршиж үзэж байгаа аж.

Ийнхүү зам талбай цэвэрлэхэд залуу зохион бүтээгчдийн олсон шинэлэг санаа нь нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулж эхэллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих