ХАР УСАН МОГОЙ ЖИЛ 2013

YearoftheSnake2013Ерөнхий төлөв

2013 он- энэ жил хар усан могой жил. Тэрээр олон мэргэн шийдвэрүүд, шудрага алхмуудыг авчрах бөгөөд бүхий л ордныхонд амжилт авчирна. Хар усан могой нь дорнын зурхайгаар бол ухаан, цэцэн мэргэн, эрх чөлөөг илэрхийлдэг. Тэр маш хурдан хөдөлдөг, үхэл рүү аянга шидэж, түүнийг өөрийн хороор хордуулахыг хичээнэ. Энэ нь могойг оролдож түүний орчинд хүчээр нэвтрэх гэсэн үед нь тохиолдоно. Ихэнх могойны хор нь эм болдог. Цаашлаад хэн нэгний үгийг сонсолгүй хурдан түргэн шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргасан хэн нэгэнд могой хорт нэгэн болж болох юм. Тэгэхээр 2013 он усан могой жил бодож тооцоолоогүй алхам, түүнээс гарах үр дүнг элбэг болгоно.

Дорнын хуанлигаар хар усан могой жил 2013 оны 2 дугаарын сарын 10-наас эхэлнэ. Энэ жил шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн талаар ажилладаг хүмүүст илүү амжилттай байна. Могой үргэлжлэхийн бэлэгдэл тул 2013 он хэмнэх, хадгалах, хөрөнгөө нэмэгдүүлэх жил байх болно.

Хайр дурлал

2013 онд онцгой мэдрэмж, романтик байдал, сэтгэл хөдлөлийн шуургыг хүлээх хэрэггүй, могойгоор бол хэм хэмжээ, төлөв, далд мэдрэмжийн бэлэгдэл.  Хайр дурлалын хувьд түр зуурын биш гэдгийг хэлж байгаа юм. Хосууд энэ онд өөрсдийн харилцааг баталгаажуулахыг хүснэ. Шинэхэн хосуудын хувьд хамтран ажилладаг мэргэжил нэгтүүдээсээ үүсэх нь элбэг.  2013 он хайр дурлалын романыг зөвхөн зугаа цэнгэл болгохыг хүсвэл талаар болно. Мөн энэ онд хардалтыг бий болгож болохгүйг анхааруулъя. Могой бол аюултай, таныг бодож амжаагүй байтал санамсаргүй дайрна.

Эрүүл мэнд

Могой бол цэвэрлэгч, дотроосоо хорыг гадагшлуулж байнга биеэ цэвэрлэдэг амьтан. Хар усан могой жил өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих жил. Хүн бие организмдаа анхаарч эрүүл байхад хүчээ зарцуулах болно. Тиймээс цэвэрлэгээний, хууч өвчнөөсөө салах жил болно.

Ажил мэргэжил

Усан могой жил хамтрах, уян хатнаар шилжилт хийн хэн амжтж ажлын байраа сольж, чиглэл зорилгоо өөрчлөх чадвартай нь амжилтанд хүрэх жил. Хурдан биеэ даан шийдвэр гарган өөрчлөгдсөн нөхцөл байдалд ажлаа зохицуулах зайлшгүй чадвартай байх ёстой. Эргэн тойрондоо нөлөөллөө бий болгох боломж байгаа тул гараа хумхин суух хэрэггүй. Уран бүтээлч, яруу найрагч, хөгжимчин, кино бүтээгчид мөн энэ салбарт анхлан хөл тавигчдад энэ он ивээлээ хайрлана. Энэ онд бүгдэд өөрийгөө зарлан тунхаглах боломж бий. Харин 2013 онд харилцааны бэрхшээл, ялангуяа ахмад настангууд залуу үедээ итгэл алдрах нөлөөлөл бий. Үүнийг анхааралдаа аваарай.

Санхүү

2013 оны төгсгөлд санхүүгийн шинэ эх сурвалж гарч ирэх ба шинэ хамтын ажиллагаа, шинэ хамтрагчтай болох хувилбарууд гарч ирнэ. Энэ онд мөнгийг зөвхөн өөрийн оюун ухаанаар олох бөгөөд ашиг олох бүрхэг саналыг бүү зөвшөөр.

Улс төр, цаг агаар

Улс төрийн хувьд энэ жил тайван бус байна. Засаг төрийн солигдол, улс төрөөс үүдсэн шунал тачаал 2013 оны ихээр нэлээд байна. Харин оны 2 дугаар хагаст тэнцвэртэй тайван нөхцөл байдал бий болно. Цаг уур оны дунд ба төгсгөл үед нэлээд түгшүүртэй байна. Газар хөдлөлт болон галын аюул байна.

Эх сурвалж: Нууцын тайлал сэтгүүлээс


URL:

Сэтгэгдэл бичих