Дахин солир унаж болзошгүй

633626

ОХУ-ын Челябинскт орон нутгийн цагаар өглөөний 9:30 цагт хачирхалтай бас айдас хүрэм үйл явдал болжээ.

Оршин суугчдын ярьж буйгаар тэр үед тэнгэрт онгоц нисч өнгөрсний дараа үлддэг шиг хоёр цагаан зурвас татсан байжээ. Гэхдээ тэр зурвас нь өргөн бас яг л үүл шиг хөвсгөр байсан төдийгүй хэтэрхий доор харагдаж байсан гэнэ. Гэтэл гэнэт яг л дэлбэрэлт шиг тэнгэрт хачин жигтэй дуу хоёр гурван удаа цуурайтаж, цонх хагарч, зогсоолд тавьсан машинуудын дохиолол хангинаж эхэлжээ.
Машин дотроо явж байсан хүмүүсийн шилийг саарал тоосонцор бүрхэж, жижигхэн чулуугаар балбах чимээ дуулдсан байна. Айж сандарсан хүмүүс хаа нэгтээ байлдааны онгоц дэлбэрчихлээ гэж бодсон гэнэ. Өөр нэг сонирхолтой зүйл тохиолдсон нь гар утасны сүлжээ гэнэт унаад ярьж болохгүй байсан аж.

Зарим хүмүүс тэнгэрт ногоон туяатай, гэрэлтсэн нэг том үл мэдэгдэх биет нисч явахыг анзаарч, удалгүй хүчтэй дэлбэрсэн хэмээн ярьжээ.
Түүнчлэн өнөөдөр Уралын цагаар 23:00 орчимд дахин нэг солир унаж магадгүй  хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Челябинскт унасан нь солирын дөнгөж жижигхэн  хэлтэрхий бөгөөд хоёр дахь нь өмнөхөөсөө хамаагүй том байх магадлалтай гэнэ.

12

13

14


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих