Сайтыг хакердах нь “сануулга”

Энэ сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын сайт хакердуулсан билээ. Гэхдээ сайт хакердуулах тохиолдлууд “зугаа” гаргах төдий байдаг. Учир нь              сайт олон нийтэд хандсан мэдээлэл бичиж, нууц материал агуулдаггүй. Тиймээс эх оронд гарч байсан кибер халдлагууд сайтын хандалтыг түр хугацаанд зогсоох хэмжээнд байдаг. Манай улсын хувьд төрийн мэдэлд байдаг хэд хэдэн байгууллагын сайт хакеруудын довтолгоонд өртөж байсан. Тухайлбал, 2009 онд Эрүүл мэндийн яамны сайт “Косова нэтворк групп”-ын тамгатай хакеруудад шившгээ дэлгэсэн. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Ардын намын вэб хуудас “Ард түмний өмнөс ингээд бич за” хэмээн хакеруудын үгээр доромжлуулсан. Бүр өмнө нь “Оллоо” сайт мөн л хакердуулж байв. Энэ мэт жишээг дурьдвал Монголд хакер гэх гадаад нэр нутагшисан мэт сонсдоно.

Гэтэл бид XXI зуунд “Хакер” гэх нэршлийн талаар ойлголт дутмаг явдаг нь үнэн. Улс эх орны онц чухал мэдээллийг нийтэд хандсан сайтуудаар дамжуулан алдахгүй ч гэлээ улсын амин чухал, нэр хүндтэй салбар хакерын халдлагад өртөж байгаа нь эмгэнэлтэй. Кибер халдлага гараад даруй тав хоносон ч аль улсаас халдсан гэдэг нь тодорхойгүй байна. Мэдээлэл, технелогийн эрин зуунд энэ мэт шившигтэй үйлдэл дахин давтагдахгүй гэх баталгаа бас байхгүй. Мөн үүнийг хэн нэг хакерийн хөгжилтэй үйлдэл байсан ч бид ноцтойгоор хүлээн авах хэрэгтэй. Учир нь гадаад улсад кибер дайн үргэлжилж байгаа билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих