Чингис хаан чинь Африк хүн байсан юм за юу..!

8965нэИх Монгол улсыг үндэслэгч Чингис хааныг хөрш орнууд маань битгий хэл Казакстанууд хүртэл манай хаан гэх болжээ.

Оросууд 1220-1221 оны үест Монголд амьдарч “Монгол татарын тэмдэглэл” хэмээх зохиолыг бичсэн Сүн улсын түшмэл Жао Хун “Чингис хаан том биетэй, өргөн цээжтэй, урт сахалтай хүн байсан” гэж бичиж үлдээсэн мөн Персийн алдарт түүхч Рашид Ад дин “Судрын чуулган” зохиолдоо “Есүхэй баатрын хүүхдүүд бүгд цэнхэр нүдтэй, шаравтар царайтай байсан. Чингис хааны дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн маш өндөр нуруутай, урт сахалтай, улаан хүн байсан” гэж бичсэн байдаг зэргийг үндэслэн улаан цайм Иван байсан гэдэггүй ч Якут эсвэл Тува хүн байсан бөгөөд Чингисийн онгон Тувагийн нутагт бий гэж батлахыг оролддог.

Харин Хятадууд бол Чингис хааныг бараг л Шаолины сүмд зэвсэгийн эрдэм гээчид төгсөрсөн цэвэр цусны хужаа байсан гэдэг юм билээ. Хятадууд Чингис хааны шарилыг Монгол Хятадын хилийн ойролцоо Алтайн нурууны бэлийн Хятадын нутаг дэвсгэрт байх ёстой гэдэгт итгэлтэй байдаг.Тэгээд ч Чингис хааны онгон шүтээнийг Өвөр Монголд байгуулаад жуулчидад үзүүлээд овоо хэдэн юан олж байгаа. Тэгээд ч зогссонгүй Монгол хэлээр ярих нь битгий хэл хаана байдгийг нь ч мэдэхгүй шахам иргэддээ Чингисийн алтан ургийн хүн гэдгийг нь баталсан батламж хүртэл олгоод эхэлсэн байна лээ.

Сүүлийн үед Казак түүхчид Чингис хаан Мусульман шашинтай Хасаг хүн байсан гэж батлах гэж улайран зүтгэх болжээ. Украины түүх ч Владимир Билинский аугаа их байлдан дагуулагч Чингис хаан бол монгол биш гээд түүнийг казах хүн байсан гэж байна. “Персийн их эрдэмтэн Рашид ад Дин 13 дугаар зууны хоёрдугаар хагаст, одоо монгол гэж нэрлэгдээд байгаа түрэг омгийн тухай” бичсэн байдаг гэж казахын эрдэмтэн Кайрат Закирнов “Чингис хааны турк дууль” номдоо бичсэн байна. Тэр үед нүүдэлчдийг бүгдийг нь монгол гэж нэрлэж байсан. Энэ үг нь яг “манкул” буюу нүүдэлчид гэсэн үг. Тэднийг бас манкулам-ууд мөн л эмээл дээр давхиж явдаг сарткулам ч гэдэг. Дундад Азид арабууд бий болсны дараа сарткуламуудыг мусульман гээд хотод амьдарцгаах болж. Манкулчууд бол тэнгэр шүтлэгтэй, умар зүг болон дорно руу нүүдэллэдэг байсан нь түрэгчүүд, гэхдээ одоогийн монголын газар нутаг дээр амьдарч байгаа тэр хүмүүс биш” гэжээ.

Александр Бушков “Сайн мэдэхгүй Ази” номдоо “Чингис хаан бол монгол хүн байгаагүй. Харин түргийн тухай ярьж болно. Түргүүд тэр үед улс төр байгуулах туршлагатай, мэргэжлийн армитай, удирдлагын төгс аппараттай байсан юм. Чингис хааны хувьд шинэ улс байгуулах нь ямар нэг туршилт байхгүй, өмнө нь хэдэн зууны туршид хийж байсан ажил шиг ердийн л нэг ажил байсан юм чинь” гэжээ.

Мөн “Моксель орон”, “Ордын Москва” номын зохиогч Владимир Белинский Чингис хаан бол үнэн хэрэгтээ түрэг омгоос гаралтай казах хүн байсан гэжээ. “Хиад, хэрэйд, найман, мэргэдүүд бол монголчууд биш харин түрэг омгийнхон. Тэдний үлдэгдэл удам угсаа өнөөгийн хятадын нутагт байгаа нь казахууд” гэж Владимир Брониславович хэлж байна. Чингис хааны үед эзэнт гүрний хэл нь уйгар хэл байсан нь казах хэлний гарал. Тэмүүжиний эцэг /казах дуудлагаар бол Темиршина/ Есүхэй чинь хиадуудын хаан байсан. Эх нь болохоор мэргэд гаралтай. Чингисийн хатан Бөртэ нь казах удмын хонгирад. Чингисийн хөвгүүд нь ч бүгд түрэг нэртэй. Чингис хаан /шингисхан/ гэдэг бол казахаар “туяа цацруулсан хаан” гэсэн утгатай. Монголчуудын тухайд тэр үед ч, өнөө ч ийм нэр байхгүй. “Хан” гэдэг үг ч монгол хэлний биш харин түрэг хэлний эрэгтэйн хүний нэрийн төгсгөл. Монголчууд өөрсдийн эзнээ “хунтайж” гэж өргөмжилдөг. Чингис хааныг казахуудын хийдэг ерийн л нэг хуралдайгаар сонгосон. “Курултае” гэсэн үг монголд байгаагүй. Зөвхөн казахууд л тэнгэр шүтлэгтэй, тийм ч болохоороо нас барагсдаа хэн ч олохгүй нууц газар оршуулдаг. Энэ уламжлалын талаар Алтан ордод байсан элч Плано Карпини бичсэн байдаг. Тэр бүр өөрөө энэ ёслолыг үзсэн хүн. Тэр үед монголчууд бол өөрсдийнхөө талийгаачдыг ил задгай, тэнгэрийн дор орхидог байсан шүү дээ” гэжээ.

Белинский энэ бүхнээ тухайн үед оросууд энэ баримтыг казахуудыг оросын эзэнт гүрний мэдэлд, орос хааны захиргаанд байлгахын тулд нууцалж байсан гэж үзэж байна. Ийм болохоор л их байлдан дагуулагчийн бүхий л гавьяаг алс холын монголд наасан хэрэг гэнэ.

Эцэст нь бусад улсууд Чингис хааныг өмчлөх гэж улайран зүтгэж байхад манай Монголч эрдэмтэд таг дүлий юм шиг л байх юм. За яах вэ яах аргагүй Монгол хүн байсан гэдэг нь тодорхой гээд дуугүй байж болох ч яадаж л Олон улсын хурал семенар дээр тоглоом, шоглоомоорч болсон Чингис хаан Монгол хүн биш бол Африк гаралтай хүн байсан байх гээд ч болсон хэлчихмээр юм…

 

Нийтлэгч : Б. Б.Далай


URL:

Сэтгэгдэл бичих