Аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааны төвийн нээлт болно

51c9463aedddb378originalМонгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчлах, жуулчидтай холбох гүүр болох, гадаад, дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийг өнөөдөр нээхээр боллоо.

Мэдээлэл сурталчилгааны төвд жуулчдад зориулсан лавлах утас ажиллах бөгөөд халаасны хулгай, хэрэг зөрчил, үйлчилгээний байгууллагуудын талаарх санал гомдлыг шуурхай хүлээн авч, хариуцах байгууллагуудаар нь шийдвэрлүүлэх юм.

Төвийн гадна талыг Үндэсний аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлахад зориулж, жуулчдын анхаарлыг татахуйц байдлаар тохижуулжээ.

Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв нь 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай бөгөөд энэ нь нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах хүчин чадалтай юм.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах “City tour bus” тойрон аяллын автобус өдөр бүр тогтсон цагт төвийн гаднаас явж зочид, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах ажээ.

О.Жаргал /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих