П.Цэнгүүн захирлын “Алтан тариа” ХХК “Мон Газ Ойл”ХХК-ийн банкны барьцаанд байсан, 800 мкв төмөр замд ямар аргаар эзэн суув!

25f44f05fcf982bcbig-393x300“Алтан тариа” ХХК бол хагас зуунаас илүү насыг элээсэн Монголын ууган үйлдвэрүүдийн нэг. Тэр ч утгаараа Монголчуудын сэтгэлд ойр дотно байдаг биз. Гэхдээ энэ нь “Алтан тариа” хууль зөрчиж болно гэсэн үг биш л дээ. 1959 оноос үйл ажиллагаа нь эхтэй тус үйлдвэр үр тариа хадгалан боловсруулах, гурил, тэжээл, гоймонгийн үйлдвэрлэл, эрчимжсэн гахайн аж ахуй, гахайн мах бэлтгэн нийлүүлэх, барилгын угсралт, үл хөдлөх чиглэлийн хөрөнгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь өргөжсөөр өдийг хүрч буй.

Тэгвэл “Алтан тариа” ХХК бизнесээ өргөжүүлэхийн тулд хууль журам зөрчсөн тухай мэдээллийг эх сурвалж өгч байна. Тодруулбал, “Алтан тариа” ХХК нь “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн газар, төмөр замыг булаан авчээ. Баримтаас харахад, “Мон Газ Ойл”ХХК-д Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ГЭРЧИЛГЭЭ олгосон байдгийг дараах баримт баталгаажуулж байгаа юм. Гэрчилгээнд бичсэнээр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн райоанд байрлах 800.0 метр урттай төмөр замын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул гэрчилгээ олгов гэсэн байгаа юм.  “Мон Газ Ойл”ХХК-ийн зүгээс тус 800.0 метр газар дээр кадастр хийлгэсэн байсан бөгөөд газрын гэрчилгээ нь л гараагүй, бусад холбогдох бичиг баримтууд нь ном ёсны дагуу байжээ. Түүнчлэн “Мон Газ Ойл”ХХК өөрийн өмчлөлийн төмөр замаа банкны барьцаанд хүртэл тавьсан байсан нь, өмчлөгч нь мөн болохыг баталгаажуулсан нэг баримт юм.

Гэтэл хачирхалтай нь “Алтан тариа”ХХК нь 2011 оны 5 сарын 31-ний өдөр “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн төмөр замыг өөрийн компанийн нэр дээрээ болгуулсан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байгаа юм. Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч М.Болд гарын үсгээ зурсан гэрчилгээний хуулбарыг уншигч та харж байна.

“Мон Газ Ойл”ХХК-ийг өмчлөгч гэдгийг баталгаажуулсан гэрчилгээн дээр 800.0 метр квадрат төмөр зам гэж байсан бол “Алтан тариа”ХХК-ийн нэр дээр  2011 онд гарсан гэрчилгээн дээр 850.0 мкв гэж бичжээ. Энэ нь зүгээр л төөрөгдүүлэх гэсэн, өөр харагдуулах гэсэн арга хэлбэр гэж үзэж буйгаа эх сурвалж хэлж байна.

“Мон Газ Ойл”ХХК нь тус газар, төмөр замыг банкны барьцаанд тавьчихсан, банкнаас чөлөөлөөгүй байх үед л “Алтан тариа” ХХК тус газар, төмөр замыг өөрийн болгочихжээ. Тэгэхээр эндээс “Алтан тариа”ХХК-ийн нөлөө төрийн байгууллагуудын шийдвэрт орсон уу гэдэг асуулт эрхгүй гарч ирж байгаа юм. “Мон Газ Ойл”ХХК нь тус газар, төмөр замаа энэ оны 1 дүгээр сарын 14-нөөс л банкнаас зээлээс чөлөөлж авсан юм байна.

“Мон Газ Ойл”ХХК-ийн тухайд Дархан-Уул аймаг дахь тус төмөр замыг Улсын начин П.Ганбаяр агсны компаниас анх худалдаж авч байжээ. Харин Улсын начин П.Ганбаяр агсны дүү Бямбаа гэгч нь  “Алтан тариа” ХХК-д худалджээ. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, нэгэнтээ тус үл хөдлөх нь өөр компанийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөлтэй байхад, мэдсээр байж “Алтан тариа” ХХК нэр дээрээ гэрчилгээ гаргуулсан байж болзошгүй уг асуудлыг хуулийн байгууллага сайтар шалгах ёстой юм.

Эх сурвалжийн үзэж буйгаар Дарханы Улсын бүртгэгч Б.Хишгээ гэж хүн уг асуудалд холбоотой гэж байна. Дарханаас УИХ-д гарсан Д.Хаянхярваагийн хүн гэх тодотголтой Б.Хишгээ гэж улсын бүртгэгчтэй холбоотой иргэдийн гомдол ч олон гарч байжээ. Нэг айлын үл хөдлөх дээр 3 гэрчилгээ гаргасан гэх асуудалд ч улсын байцаагч Б.Хишгээ холбогдож байжээ. Түүнчлэн  “Мон Газ Ойл”ХХК-ийн өмчлөлийн  газар, төмөр замыг “Алтан тариа”ХХК-ийнх болгож гэрчилгээ олгосон асуудалд Дархан-Уул аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, улсын байцаагч эрх сүрээ ашиглан, хууль журам зөрчсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой гэдгийг эх сурвалж хэллээ.

 “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн  эрхэм уг асуудлаар тайлбар хийнэ биз ээ. Ардчилсан үзэл санааг дэмжигч тэрбээр Ардчилсан намын гишүүн. Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д өрсөлдсөн ч гарч чадаагүй тэрбээр хэвлэлээр хааяа л дуугардаг. Нэгэн удаа тэрбээр  “Надаар тоглож болох юм шиг бодоод байгаа юм уу. “Хувьчилж болсон юм чинь хурааж болно” гэсэн мессеж ч явж байх шиг. Болно. Худалдаад, нийгэмчлээд авчих, тэгээд төр өөрөө гурилын бизнесээ хийг. Орос, хятад бизнесмэн ч худалдаад авч болно. Тэгээд тэр орос, хятад бизнесмэнээсээ гурилаа худалдаад авна биз, Цэнгүүн муухай харагдаад байгаа бол… Төрийнхөн худал хуурмаг мэдээлэл цацах тусам зах зээл, үнэ, үнэн байдал будилж байна. Худлаа тоо хэлдгийн цаана сайд, дарга нарын шахаа, луйвар байж л байгаа шүү дээ” гэж байсан.

Тэгвэл П.Цэнгүүн захирал та энэ удаа өөрөө үнэнийг хэлээч! “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн газар, төмөр зам яахаараа  “Алтан тариа” ХХК-ийнх болсныг тайлбарлаач, П.Цэнгүүн захирал аа!?

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих